Уншиж байна ...

Украины Харьков хотын орон сууцнууд Оросын пуужинд оногдсоны улмаас 21 хүн шархдав

Т.Давааням, ikon.mn
2 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины Харьков хотын орон сууцны барилгууд Оросын пуужинд оногдсоны улмаас 21 хүн шархадсаныг орон нутгийн захирагч Ням гарагт мэдээлжээ.

Бямба гарагийн орой ихэнх хүмүүсийг унтаж байх үед орон сууцны олон давхар хоёр барилга пуужингийн цохилтод өртсөн юм байна.

Шархадсан иргэдийн найм нь эмнэлэгт хүргэгдсэнээс хоёр хүний биеийн байдал хүнд байгааг Харьков мужийн захирагч Олег Синегубов сошиал хуудсаараа мэдээлжээ. Цохилтын үеэр шархадсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан байна.

Дайн эхлэхээс өмнө 1.4 сая оршин суугчтай байсан Украины хоёр дахь том хот Харьков олон удаа Оросын агаарын довтолгоонд өртөж байгаа.

“Энд ямар ч цэрэг байхгүй байгааг та нар харж байна. Харьков өдөр бүр, шөнө бүр цохилт амсаж байна” гэж тус хотын захирагч Игорь Терехов нурсан барилгын дэргэд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Энэхүү халдлага нь Оросын газар нутгийн гүнд Өрнөдийн холбоотнуудын нийлүүлсэн зэр зэвсгийг “яагаад хэрэглэх шаардлагатайг харууллаа” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгдсэн байна.

Тэрбээр энэ долоо хоногт АНУ-д айлчлахдаа НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаанд үг хэлж, ерөнхийлөгч Байдены засаг захиргаанд дайныг төгсгөх төлөвлөгөөгөө танилцуулах юм.

 

Эх сурвалж: AFP