Уншиж байна ...

Эрүүл байх амархан

ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Хүн урт насалж, хайртай хүмүүстэйгээ удаан хугацаанд аз жаргалтай байхын үндэс юу вэ? Хариулт нь маш энгийн. Ердөө хоёрхон үг. Эрүүл байх. Тэгвэл эрүүл хүн гэж хэн бэ? эрүүл байхын тулд юу яах вэ? Яаж эрүүл байх вэ гэдэг асуултад хариулахыг оролдоод үзээрэй.

Эдгээр асуултад хүн бүр өөр өөрийн өнцгөөр хариулах нь мэдээж. Дасгал, хөдөлгөөн хийх, эрүүл агаарт, гарах, архи, тамхи зэрэг хорт зуршилгүй байх, төрөл бүрийн витамин, биологийн нэмэлтүүд хэрэглэх гээд  эрүүл байх олон янзын арга бий.

Гэвч эрүүл байхын  гол үндэс нь хоол. Хэчнээн их дасгал хөдөлгөөн хийж, архи тамхи хэрэглэхгүй байвч өдөр бүр өөх мах нь алагласан  хоол, түргэн хоол идээд байвал таны энэ хүчин зүтгэл талаар өнгөрнө.

Тэгвэл эрүүл хоол гэж юу вэ? Юуг  идэж болох, юуг идэж болохгүй вэ?

Эрүүл хооллолтын зарчим ч энгийн. Зарим хүмүүсийн хэлээд байдаг шиг гурил, талх бүү ид, орой 18 цагаас хоол бүү ид гэдэг ч биш.

Бүгдийг идэж болно. Гэхдээ тодорхой хэмжээтэй ид. Энэ бол эрүүл байхын үндэс, эрүүл хооллохын зарчим.   

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам өөрийн хариуцдаг чиглэлээрээ дамжуулан иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, улмаар эрүүл иргэнтэй болоход хувь нэмэр оруулах зорилгоор “Бүх нийтийн хоол, хүнсний зохистой хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, соён гэгээрүүлэх, боловсролыг дэмжих агуулга бүхий мэдээлэл боловсруулж, контент бэлтгэх, олон нийтэд мэдээлэх, сурталчлах” ажлыг 8 сараас эхлэн “Амархан” уриан дор хийж эхлээд байна.

Энэхүү аяныг Хүн амын эрүүл зохистой хооллолтын нэгдсэн мэдлэг түгээн ажилладаг Тиби Дайтус ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тус байгууллагын мэргэжлийн эмч, эмчилгээний хоол зүйч нар танд хэрхэн эрүүл хооллох талаар зөвлөгөө өгөх болно.

Эрүүл хооллож, эрүүл амьдрах нь амархан бөгөөд иргэд та бүхнийг зохистой хооллолтын мэдээллийг үнэн зөв эх сурвалжаас авч, эх орныхоо хөрсөнд ургасан хүнсийг хэрэглэж эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

Эрүүл хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөөг та www.tibi.mn цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болохоос гадна таны хамгийн чухал туслах халаасны хоол зүйч, гар утасны TiBi апп-ыг андройд үйлдлийн системийн, iPhone-ий холбоосоос татаж авч зааврын дагуу хэрэглэж болно.

Эрүүл байх амархан

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.