Уншиж байна ...

ХХБ Япон улсын Чиба банктай хамтран харилцагч байгууллагуудын бизнес уулзалтыг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 49 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа Хөгжлийн Банк Япон улсын орон нутгийн томоохон банк болох Чиба банктай хамтран хоёр банкны харилцагч байгууллагуудын өргөн хүрээний бизнес түншлэлийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү бизнес уулзалтыг ХХБ Чиба банктай хамтран жил бүр зохион байгуулдаг. Гол зорилго нь МУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон бизнесийн орчныг таниулан сурталчлах, хоёр улсын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд оршино.

Тухайлбал, Япон улсын Чиба банк нь хүнс, шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг өөрсдийн харилцагч 11 байгууллага, Чиба мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл зэрэг Япон улсын 23 иргэнийг МУ-д урьж авчирлаа. Түүнчлэн тэдгээр байгууллагатай ижил салбар, чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ХХБ-ны 20 орчим харилцагч байгууллагуудын төлөөллүүд уулзсан юм. Тэд өөр хоорондоо санал, мэдээлэл солилцох, нетворкинг хийх, цаашлаад тус бүрийн бизнесийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгох өргөн хүрээний уулзалт билээ.

зураг
 

Мөн түүнчлэн, Япон улсын компаниудын зочид, төлөөллүүд ХХБ-ны харилцагч байгууллага болох МУ-ын хүнсний салбарт тэргүүлэх компани ТЭСО ФҮҮДС группийн Милко хуурайшуулах үйлдвэр, тетрапак савлагаатай, шингэн хүнсний үйлдвэр дээр очин тус компанийн үйлдвэрлэдэг 30 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй танилцаж, нэрийн дэлгүүрээр зочлон, өргөн хүрээнд санал мэдээлэл солилцсон.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Худалдаа Хөгжлийн Банк нь МУ-ын арилжааны банкууд дундаас Япон улсад цорын ганц төлөөлөгчийн газартай банк юм. Тиймээс ч Япон Монгол хоёр улсын эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд санхүүгийн гүүр болж ажиллахыг зорьдог. Мөн Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, төрийн байгууллага, Япон улсын арилжааны банкууд болон хувийн хэвшлүүдтэй хамтран олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсаар байна. Цаашид ч энэ чиглэлд илүү гүнзгий анхааран ажиллах болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА  ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.