Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Замын эвдрэл, ашиглалтын чанарыг шөнийн цагт лазер төхөөрөмжөөр хэмжих туршилт эхэлжээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр туршиж эхэлжээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал орчмын замыг шалгасан байна.

Туршилтын LCM (Laser Crack Measurement System) системээр авто замын эвдрэл, ашиглалтын чанарыг өндөр түвшинд илрүүлснээр Улаанбаатар хотын авто замын бүх дата мэдээллийг цуглуулах боломжтой болох аж.

LCMS (Laser Crack Measurement System) нь 2D зураг, өндөр нарийвчлалтай 3D профайлыг лазер шугамын проектор ашиглан 2 метрийн өндрөөс, 4 метрийн өргөнөөр хэмждэг. 20-40 км цагийн хурдаар мэдээллээ цуглуулах боломжтой. Зөвхөн хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар хэмжилт хийдэг давуу талтай байна.

"Уг төхөөрөмж дөрвөн метрийн өргөнөөр бүх хагарал, гэмтлийг хэмжиж датаг цуглуулна. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тодорхойлно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, санхүү, эдийн засгийн тооцоотой нь гаргаж өгдөг нарийн систем юм.

Авто зам дээр гэмтэл бага байхад тохирох засваруудыг хийснээр эдийн засаг болон цаг хугацааг хэмнэнэ. Үргэлж асфальт бетон хучилт хийх нь өртөг өндөртэй. Иймд авто замын гадаргуугийн боловсруулалтад үндэслэн замыг харьцангуй гэмтэхээс өмнө засварлах боломж бүрдсэн” болохыг НЗХГ-аас мэдээлэв.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС