Уншиж байна ...

Япон вискитэй чавганы дарс Мацуй брэнд Монголд нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 10 минутын өмнө
Сурталчилгаа

Дэлхийн 50 гаруй оронд худалдаалагддаг, Япон амт, чанарыг агуулсан хэмээн олон улсад өндрөөр үнэлэгддэг Мацуй брэндийг Инфинити Капитал ХХК албан ёсны эрхтэйгээр оруулан ирж, 09 дүгээр сарын 19-нд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулагдаж өндөрлөв.

зураг
 

1910 онд  анх Япон сакений үйлдвэрлэлээр эхэлсэн Мацуй нь чавганы дарс, шар айраг, виски, жин зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Мацуй чавганы дарс бусад бүтээгдэхүүнүүд нь Япон болон дэлхийн зах зээлд нэр хүнд болоод борлуулалтаараа манлайлж,  World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнээс тогтмол өндөр үнэлгээ авч байна.

Мацуй брэндийн бүтээгдэхүүнүүд нь  Японоос гадна АНУ, Англи, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улсад худалдаалагдахын хамт бидний  мэдэх Costco, Aeon, Emart, Donki зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд, Нарита зэрэг олон улсын нисэх буудлын Duty free, бусад дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, лоунжийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм.

Мацуй чавганы дарсны онцлог

Үмэшю буюу чавганы дарс нь архи дээр Япон ногоон чавга хийн дарж хийдэг. Ихэвчлэн Япон аргаар хийсэн цагаан архийг суурь болгодог бол Мацуй Үмэшю нь виски эсвэл коньяк дээр ногоон чавгыг хийн дарснаар 14 градусын хатуулагтай боловч виски эсвэл коньякийн онцлогийг давхар агуулсан, шүлс асгаруулам гайхалтай үнэр, гашуун чихэрлэг хоёр нь яг таарсан тааламжтай амтыг гарган авсан болно.

Ялангуяа вискиний амт чанар нь хэрэглэж буй ус, дарж буй газрын цаг агаар болон торхноос шууд хамаардаг. Мацуйгийн үйлдвэр нь Япон тэнгистэй залгах Тоттори мужийн Дайсэн уулын бэлд орших Күраёши хотод байдаг. Дайсэн гэх үг нь “Их хайрхан”, Күраёши гэх үг нь “Сайхан амьдрах” гэсэн утгыг илэрхийлдэг. Их хайрхны бэлд амар сайхан амьдрах гэх утга агуулга нь идээний дээж сархад үйлдвэрлэхийг бэлгэшээсэн мэт. Дайсэн уулын гүний зөөлөн усыг ашиглан, царс модон торхонд насжуулсан вискиний онцлог амтыг Мацуй чавганы дарснаас мэдрэх боломжтой.

Мацуй Үмэшю нь өрнө дорнын сархад хүртэх соёлыг хослуулснаар Японы уламжлалт чавганы дарсыг ахин шинээр тодорхойлж, шинэ шатанд авчирч буй явдал юм.

Японы сархад уух соёл

Япончууд урт наслалт эрүүл амьдралаараа дэлхийд тэргүүлэгч орон. Нөгөө талдаа Япон виски нь эрэлт маш өндөр олдоц муутай дэлхийн тэргүүлэх вискиний төрөл болтлоо хөгжсөн байдаг. Энэ эсрэг тэсрэг мэт зүйл нэгэн зэрэг Япон улсад зэрэгцэн буй нь тэдний сархад уух соёлд байдаг аж. Япончууд виски болон чавганы дарсыг шууд уух нь ховор ба ихэнх тохиолдолд хийжүүлсэн устай хольж гэрийн нөхцөлд ч хийх боломжтой коктейль болгон уудаг байна.

Мацуй брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй Инфинити Капитал ХХК нь энэхүү Япончуудын сархад уух соёлыг Монголд нутагшуулахыг зорин ажиллаж байна.

Эрхэм та өрнө, дорнын сархадны соёлыг хослуулсан тансаг амт, үнэр, чанарын  хослол гэж нэрлэгддэг Мацуй брэндийн бүтээгдэхүүнийг амтархан шимж, хүлээлтээс давсан амтыг мэдрээрэй.  Мөн гоёмсог хайрцагтай тул бэлэгт өгөхөд хамгийн мэдрэмжтэй сонголт болно.  

Facebook: www.facebook.com/matsui.mongolia
Instagram: www.instagram.com/matsui.mongolia

#matsuimongolia #ГайхамшигтМөчүүдийнТөлөө #ХүлээлтээсДавсанАмт

Мацуй брэнд нээлтийн үйл ажиллагааг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

зураг
 
Нээлтийн үйл ажиллагаанаас:


+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.