Уншиж байна ...

Жусон гүрний гоо сайхны нууцыг тайлахыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

БНСУ-ын гоо сайхан, арьс арчилгааны 20 гаруй брэндийг зөвхөн албан ёсны эрхтэйгээр Монгол хэрэглэгчдэд хүргэдэг Клауд найн бьюти ХХК-г энэ салбарыг сонирхдог төдийгүй, өөрийн арьсны эрүүл мэндэд тогтмол анхаарал хандуулдаг, бүтээгдэхүүний баталгаат чанарыг эрхэмлэдэг хэрэглэгчид эчнээ мэдэх болсон биз ээ.

Хүн төрөлхтний хөгжил дэвшил өнгөрсөнд суурилж, одоог үнэлэн, ирээдүйг бүтээдэг тасралтгүй гинжин холбоос юм. Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний хөгжил ч мөн адил энэ замналаар хөвөрдөг хэдий ч байгаль эхийн бүтээсэн гайхамшигт түүхий эдүүдийн өгөөжтэй шинж чанарыг алдагдуулахгүйгээр бий болгож чадсан онцгой найрлага бүхий брэндүүд дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээдэг билээ.

зураг
 

Тэгвэл, Клауд найн бьюти ХХК нь Солонгос үндэсний баяр болох ЧУСОК буюу ургацын баярын өдрүүдийг тохиолдуулан, олон зууны туршид түүхэн хатдын гоо сайхандаа хэрэглэж ирсэн уламжлалт орц найрлагуудыг ашиглан, орчин үеийн технологийн дэвшлээр боловсруулж, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг BEAUTY OF JOSEON болон Европын орнуудын арьс арчилгаа сонирхогчдын дунд K-BEAUTY ертөнцийг таниулж, өвөрмөц брэндинг, онцлог найрлагуудаар алдартай байгаа KAINE брэндүүдийг онцлон танилцуулах, POP-UP дэлгүүрийг 9-р сарын 21-24-ний өдрүүдэд Шангри-ла малл худалдааны төвийн үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Та Жусон гүрний хатдын гоо сайхны нууцыг тайлж, хүн орхоодой, улаан шош, ногоон чавганы ашигт эсүүдээр баяжигдсан тансаг бүтээгдэхүүнийг таалан сонирхонгоо, арьс оношилгооны тусгай төхөөрөмжөөр шинжлүүлж, өөрт тохирох орц найрлага, бүтээгдэхүүний талаар ганцаарчлан зөвлөгөө авах төдийгүй 20%-ын хямдралтайгаар худалдан авах боломжтой тус үзэсгэлэнг заавал зориорой.

Үзэсгэлэн худалдаа Шангри-ла малл-ын гол танхимд 9-р сарын 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Мөн энэхүү брэндүүдийн онцгой хямдрал CLOUDNINE бүх нэрийн дэлгүүрүүдээр явагдаж байна.

CLOUDNINE-ын хамт олон таныг зорин ирсэнд талархан угтаж, олон бэлгийн саналаар урамшуулах болно.

зураг
 
зураг
 

Салбар дэлгүүрүүдийн хаяг:

📍Encanto Mall, 3 давхар
📍Орос элчин салбар
📍Regis Place 3 давхар
📍Orchlon Complex 1 давхар
📍40 мянгат салбар
📍Дархан Аму Молл
📍Эрдэнэт Орхон Молл дахь салбар дэлгүүрүүдээс очин аваарай!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.