Индэр    
2024 оны 9 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Х.Цэнд-Аюуш: Монголд хөлбөмбөг тоглосондоо харамсаж эхэлсэн. ₮200 мянгын цалинтай жилүүдэд миний замналын оргил үе өнгөрчээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хөлбөмбөгийн хөгжил, хүнд хэцүү цаг үеийн талаар хэн хүнээс илүү өгүүлж чадах эрхэм бол шигшээ багийн ахлагч Хүрэлбаатарын Цэнд-Аюуш юм. Тэрбээр есөн настайгаасаа хойш 25 жил тасралтгүй хөлбөмбөг тоглож, Монголын шигшээ багийн ахлагч болтлоо өсөж, хөгжсөн.

Хоромхон клубын хүүхдийн академиас замналаа эхлүүлж, Дээд лигийн аваргыг хоёр удаа хүртсэн байна. Одоогоор Италийн хөрөнгө оруулалттай "Брера Илч" багт тоглож буй түүний ярилцлагыг хүргэж байна.


- Та хөлбөмбөгтэй анх хэрхэн холбогдсон талаарх түүхээ уншигчдад хуваалцана уу? 

- Би одоо 34 настай, 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл хөлбөмбөгөөр тууштай хичээллэж байна. 1999 онд Монголын хөлбөмбөгийн хамгийн баялаг түүхтэй Хоромхон клубын хүүхдийн академид орж байсан. Ийнхүү Хоромхон багт 2016 он хүртэл хүчин зүтгэж байгаад буйр сэлгэсэн. Өнөөдрийг хүртэл нийт таван багт тоглосон байна.

Миний аавыг Хүрэлбаатар гэдэг, хоккей, хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Намайг хөлбөмбөгчин болгохоор гэр бүлийн талаас боломжит бүх нөхцөл байдлыг хангасан.

Тухайн үед хүүхдүүд энэ спортоор хичээллэхэд гэр бүл нь дургүйцдэг байлаа. Харин манай гэр бүл 10 настай хүүхдийнхээ хичээлээс илүү хөлбөмбөгийг нэгдүгээрт тавьж байсанд баярладаг.

Хөлбөмбөг тоглож эхэлснээс хойших хамгийн том амжилт, он жилүүдийг Хоромхон багтай өнгөрүүлсэн. Монголын дээд лигт багтайгаа хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан байна.

- Аав ээж тань хүүгээ яагаад хөлбөмбөгчин болгохоор шийдсэн бэ. Та гэр бүлийнхнээ ятгаж байсан уу? 

- Хэн ч ирээдүйг харж чаддаггүй. Аав маань намайг хөлбөмбөгчин болгохоор шийдэхдээ юу бодож байсныг гайхдаг. Энэ спортоор амьдралаа залгуулж чадна гэдгийг харж чадсан нь том зүйл. Гэхдээ би үеийн хүүхдүүдээ бодвол авьяастай харагдсан байх. 

Аав ээжтэйгээ холбоотой нэгэн түүх яръя. Намайг дунд сургуулийн сурагч байхад тэд маш зоригтой, том шийдвэр гаргаж байсан. Аравдугаар ангийн төгсөлтийн шалгалт ойртож байлаа. Яг энэ үеэр үндэсний шигшээ багт би дуудагдаж, тоглолт улсын шалгалт хоёр давхацсан. 

Тэр шалгалтыг өгч чадахгүй бол дунд сургуулиа төгсөж чадахгүй нөхцөлд орлоо. Иймэрхүү эгзэгтэй үед аав ээж маань хөлбөмбөг рүү явуулж байсан. Гэхдээ тоглолтоо дуусгаж, ирээд багш нарын хурлаар орж, өргөдлөөр төгссөн. 

Дунд сургуулиа төгсөх эсэх нь чухал биш. Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийн төлөө маш том золиос гаргаж, энэ хүртэл явуулсан байна.

- Хоромхон багт 17 жил хүчин зүтгэсэн байна. Энэ хугацаанд таны санаанаас гардаггүй дурсамжийн талаар хуваалцана уу. Мөн багаасаа яагаад явахаар болсон бэ? 

- Хоромхон багт 2006, 2007 оны үед харьяалагдаж байсан тамирчид дуу нэгтэйгээр нэг л зүйлийг хэлдэг. Бид зуны гурван сарын турш багшийнхаа зуслангийн байшинд цугларч бэлтгэлээ базааж, амьдардаг байлаа. 

Хүүхэд насны сайхан дурсамжууд багшийн зуслангийн газар өнгөрсөн гэж болно. Хөлбөмбөгөөр хичээллэж буй хүүхэд бусад шиг зусланд амарч үзээгүй байдаг.

Учир нь ихэвчлэн зуны улиралд хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагддаг. Сүүлийн хэдэн жил Дээд лиг зуны амралттай болсон. Тийм болохоор зуны амралтыг гэр бүлтэйгээ хамт аз жаргалтай өнгөрөөж байгаа. 

Хоромхон багийн 15 жилийн ойн өмнөх нь би өөр клуб руу явах сонирхолтой байсан. Гэтэл багш маань сүүлийн жил тоглоод алтан медаль аваад өг гэж гуйсан. Багшийнхаа хүслийг гүйцэлдүүлж, тэр улирлын Дээд лигт түрүүлсэн дээ. 

Би энэ багаас явахын өмнө 20 гаруй настай байсан. 2015 оны үед багаасаа 200 мянган төгрөгийн цалин авдаг. Тиймээс шинэ багт очиж, цалингаа нэмүүлэхээр шийдсэн. 

"Би хөлбөмбөгийг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Харин Монголд тоглосондоо бага зэрэг харамсаж эхэлж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Монголын хөлбөмбөгийн шигшээ багт хэдэн оноос хойш тоглож эхэлсэн бэ. 

- 2004 онд 14 настай үедээ өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан. Улмаар 2007 онд 17 насандаа шигшээ багийн хамгийн залуу тамирчнаар сонгогдож, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шатанд Ардчилсан Солонгосын эсрэг хийсэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гарсан. 

Шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан анхны тоглолтдоо гарааны бүрэлдэхүүнд гарч, дэлхийн аваргын хариуцлагатай тоглолтыг хийнэ гэдэг 17 настай хүүгийн хувьд бахархмаар амжилт байжээ. Би тухайн үед аз жаргалтай сандралыг мэдэрсэн. Нийт 15 жил Монголын хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байна. 

Тамирчин хүн бүр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахыг хүсдэг болов уу. Шигшээ багийн ахлагчийн үүргийг 2020 онд хүлээж авсан. Энэ бол ахлагчийн тууз зүүж, 23 хүнийг ахалж гарч буй ажил биш илүү хариуцлага юм. Багийн уур амьсгал, амжилт ахлагчаас хамааралтай байдаг. 

-  Монголын хөлбөмбөгийн хөгжил хурдтай биш ч гэсэн аажмаар урагшилж байна. Та хөлбөмбөг тоглосон цаг хугацаагаа эргээд харахад харамсах, бахархах сэтгэлийн аль нь илүү төрж байна вэ. Ер нь өнгөрсөнд дүгнэлт хийгээд эхэлчихсэн үү? 

- Би хөлбөмбөгийг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Харин Монголд тоглосондоо бага зэрэг харамсаж эхэлж байгаа. Үүнийг гадаадад тоглох ур чадвартай тамирчин гэдэг үүднээс хэлээгүй. Миний чадлаас хэтэрсэн олон асуудал байдаг. 

Хэрэв 18 нас хүрээд гадаадын сургуульд сурч, тэдний системийн дагуу явсан бол гэж бодох болсон. Миний амьдрал ямар байх, ур чадвар маань өнөөдрийн түвшнээс дээшлэх үү, олж буй мөнгө хэр өндөр байх байсан талаар ойрын үед бодож байгаа. 

Хөлбөмбөгийн мэргэжлийг Монголд бус гадаадад эзэмшиж, тоглосон бол илүү ирээдүйтэй байх байсныг өөрийн замналын төгсгөл үе рүү бодож эхэлсэн байна.

Залуу үе хөлбөмбөгийн мэргэжлийг сонгохоор шийдсэн бол гадаад руу гарч тоглох хэрэгтэй гэж зөвлөдөг.

- Монголын хөлбөмбөгийн хөгжлийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Энэ спорт монгол хүний биеийн онцлогт тохирохгүй гэж хүмүүс шүүмжилдэг. 

- Бидний олимпт амжилт гаргадаг спортыг бодвол хөлбөмбөг манай улсад хөгжих хамгийн өндөр магадлалтай. Спортыг хөгжүүлэхэд санхүүжилт хамгийн чухал. Хөлбөмбөгөөс бусад спорт өөрсдөө санхүүжилтээ босгодог. 

Харин Монголын хөлбөмбөгийн бүх санхүүжилт гаднаас орж ирдэг. Тэр их мөнгийг зөв зарцуулж, менежментээ сайн хийж чаддаг бол хөгжихөд хамгийн амархан спорт юм.

Дэлхийд маш сайн хөгжсөн спорт зөвхөн Монголд л хөгжихгүй байна шүү дээ. Дэлхий болон Азийн хөлбөмбөгийн холбооноос жилд 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тогтмол өгч байгаа. Үүнийг хөлбөмбөгийн хөгжил рүү оруулж чадах удирдлага, менежмент дээр бид алдаа гаргасан байх. 

Тамирчдын ур чадварын хувьд дэлхийн түвшинд өрсөлдөх маш хэцүү. Азийн түвшинд л өрсөлдөх боломжтой. Үүний тулд Монголын хөлбөмбөг хөгжих хэрэгтэй.

Манай улсын шигшээ баг гадаадад очиж тоглохоор хожигдоод, өөрийн талбайд тоглохоороо хожоод байдаг. Энэ бол дассан газар, цаг уурын нөхцөл байдалтай шууд холбоотой. 

Саяхан Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг Зүүн Тиморын эсрэг хийсэн. Хөгжөөн дэмжигчид энэ улсын талаар мэднэ. Харин хөлбөмбөг сонирхдоггүй нь сайн мэдэхгүй болов уу. Тамирчид нь Зүүн Тиморын иргэншилтэй биш. Португал, Бразилын багуудад тоглодог, иргэншилтэй хүмүүс нэгдээд Зүүн Тиморын нэрийн дор ирж байгаа гэдгийг онцлон хэлье.

"Өнөөдрийнх шиг цалин авдаг цаг хугацаа минь 2010 оны үед ирсэн бол түүх өөрөөр эргэх байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та яриандаа Монголд хөлбөмбөгчин болж төрөөгүй бол гэж дурдлаа. Ингэж бодох цаг хугацаа танд байсан уу?

- 2014 он хүртэл багаасаа сарын 200 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Харин одоо бол нэг тоглогчийн сарын цалин дунджаар нэг сая төгрөг авч байна. 

Хүмүүс зөвхөн хөлбөмбөгөөр амьдардаггүй юм гэхэд хажуугаар нь сонирхдог зүйлээ хийгээд явах боломжтой болсон. Өнөөдрийнх шиг цалин авдаг цаг хугацаа минь 2010 оны үед ирсэн бол түүх өөрөөр эргэх байсан.

Хангалуун, бололцоотой үеийн хөлбөмбөгийг богино хугацаанд мэдрэх болсондоо бага зэрэг харамсдаг. Зөвхөн спортоо сонгоод амьдралаа авч явах боломжгүй үед миний замналын ихэнх хугацаа өнгөрсөн.

Хөлбөмбөг бол хүний залуу насны спорт. Одоо юу хийж амьдрах вэ гэх асуултад хариулах хугацаа маань аль хэдийн ирчихсэн. Цаашдаа дасгалжуулагчаар ажиллаж, Дээд лигт тоглохын хажуугаар хүүхдүүдэд хөлбөмбөгийн хичээл зааж байгаа. 

- Монголын хөлбөмбөгийн шигшээ багт таны үлдээсэн ач гавьяа гэвэл юуг нэрлэх вэ. Ирээдүйд таны тоглож байсан цаг үеэс юуг дурсах ёстой вэ? 

- ДАШТ-ий урьдчилсан шатанд таван удаа тоглосон хоёрхон тамирчны бол одоогийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, миний бие юм.

Би 2007 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглож элсэн. Ийнхүү 2011 оны урьдчилсан шатанд манай шигшээ баг Мьянмартай таарч тоглосон. Аль хожсон нь дараагийн хэсэгт тоглох байв.

Эхний тоглолт Монголд болж, манай шигшээ баг Мьянмарыг 1:0 онооны харьцаатай хожсон гоолыг би хийж байлаа. Энэ нь Монголын шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцож эхэлснээс хойших анхны хожил байсан. Хожлыг би авч ирсэн гэх үү дээ. Энэ түүх ой санаанаас минь гардаггүй. 

- Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч хүний хувьд хожигдол бүхний ард үлдсэн тамирчдыгаа хэрхэн сэргээдэг вэ? 

- Би маш өндөр сэтгэл хөдлөлтэй хүн. Хожигдсоны дараа сэтгэл санаагаар унадаг учраас аль болох тэр үеэ мартахыг хичээдэг. Үүнийгээ тамирчдадаа харуулахгүй байхыг хичээдэг ч тэсвэр алдрах үе бас байх юм. 

Жишээлбэл энэ онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Афганистантай тоглох үед улаан хуудас авч талбайг чөлөөлсөн. Дараа нь өөрийн талбай дээрээ тус багийг хүлээн авч тоглоход оролцож чадаагүй минь хамгийн хүнд, хэцүү цаг хугацаа. 

Афганистанд хожигдоод Монгол руу буцахаар гурван нислэг дамжих үед сэтгэл санаагаа барьж чадаагүй. Монголд ирээд багийнхныгаа буудал руу нь оруулж өгөөд шууд гэртээ харьсан. Дараа нь тоглолтын өмнө багийнхантайгаа хуралдахад нулимсаа ч нууж чадаагүй. 

"Хэн ч удирдлагын албан тушаалд очсон мөнгийг нь зөв зарцуулж чадахгүй байгаа. Ямар хүн ажиллах ёстой талаар хэлэх хэцүү"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Монголын хөлбөмбөгийн холбооны талаар хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлдэг. Яг дотор нь тоглож яваа хүний хувьд та бодит мэдээлэл өгнө үү? 

- Миний хувьд хөлбөмбөгийн холбоонд тамирчин, U12 насны хүүхдүүдийн дасгалжуулагчаар ажилладаг. Цахим сүлжээнд гарч ирж буй асуудал зөвхөн холбооны удирдлага, бүтэц, мөнгө төгрөгтэй холбоотой байдаг. Үүнийг үнэн гэж нотолж чадахгүй, гэхдээ ор үндэслэлгүй зүйл гэж хэлэхгүй. Хэн нь ямар ашиг сонирхлын зөрчилтэй талаар мэдээлэлгүй байна. 

Гэхдээ холбооны удирдлагыг олон удаа өөрчлөгдсөн. Хэн ч удирдлагын албан тушаалд очсон мөнгийг нь зөв зарцуулж чадахгүй байгаа. Ямар хүн ажиллах ёстой талаар хэлэх хэцүү. 

Гаднаас орж ирж буй мөнгө зөвхөн шигшээ багийн хувьд хангалттай зарцуулагддаг. Үүнийг бодитойгоор хэлэх ёстой. Хангамж нь сайн боловч урт хугацаанд амжилттай авч явна гэдэг хэцүү. Шигшээ баг 14 хоногийн өмнө цугларч байгаа. Энэ хугацаанд нэг баг болж ажиллана гэдэг хүнд даваа. 

Шигшээ баг гэхээс илүүтэй дотоодын лигийн хөгжлийг сайн хийх хэрэгтэй байгаа. Ингэснээр тамирчдын цалин, багийн санхүүжилт сайжирч, хөгжил нэг алхмаар урагшилна. 

Манай хөлбөмбөгийн холбоо маш их ачааллыг авдаг. Нас насны тоглолт, орон нутаг, ахмад, 1, 2 дугаар лиг гэх мэт олон ажил хийж байна. Нэг зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй, цалгардаж байгаа нь шүүмжлэх ёстой зүйл. 

Тиймээс энэ жилийн Дээд лигийн зохион байгуулалтыг Хөлбөмбөгийн холбооноос салгаж авсан. Ажлыг нь хөнгөвчилж өгвөл нэг зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж чадах байх. 

- Саяхан үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сольсон. Япон дасгалжуулагчаа ажлаас нь халж, Б.Гарьдмагнай томилогдлоо. Дасгалжуулагчаа сольсноор шигшээ багт ямар өөрчлөлт гардаг вэ?  

- Гадаад дасгалжуулагч янз бүр байдаг. Сайныг нь аваад ажиллуулж чадвал хэн хэндээ ашигтай. Гол нь гадаад дасгалжуулагчийн тавьж буй шаардлагыг холбооноос бүрэн зөвшөөрөх ёстой.

Жишээлбэл манай шигшээ багт Герман дасгалжуулагч Майкл Вайс дөрвөн ажиллаж байсан. Энэ хүний үед шигшээ баг маань түүхэнд байгаагүй хоёр том амжилтыг бүтээсэн. 

Герман дасгалжуулагч тамирчдын төлөө холбоог маш их шахдаг. Тамирчдын цалинг нэмэх, бэлтгэлийн байр, хангамж, өвөл гадаад улсад бэлтгэл хийлгэх гэх мэт олон зүйлийг шаардана. Энэ шаардлагыг холбооноос дэмжиж ажилласан учраас тамирчдын түвшин сайжирсан. Удахгүй холбооноос тус шаардлагыг биелүүлж чадахаа больж, Герман дасгалжуулагч маань ажлаа хүлээлгэн өгсөн.

Хөлбөмбөгийн холбоо маш их тэмцээн зохион байгуулдаг учраас санхүүгийн хувьд шигшээ багт их хэмжээний зардал өгөхгүй боломжгүй болсон. Ингээд шигшээгийн дасгалжуулагч холбооны удирдлагуудтай ойлголцохоо больж явсан даа. Үүнээс хойш шигшээ баг том амжилт гаргаагүй явж байна. 

Б.Гарьдмагнай дасгалжуулагч болсноос хойш олон зүйлийг өөрчиллөө. Бид сүүлийн арван тоглолтод хоёр гоол оруулсан. Харин Б.Гарьдмагнайгийн удирдсан хоёр тоглолтод гурван гоол оруулж, нэг хожиж, нэг хожигдсон. Дараагийн шатанд шалгараагүй хэдий ч үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. Гэхдээ энэ хүн давхар ажил хийдэг учраас хэр удаан дасгалжуулагчаар ажиллахыг мэдэхгүй байна. 

"Гадаад багууд монгол тамирчдыг тоглуулах сонирхолтой байдаг. Монгол тамирчдын хамгийн том асуудал бол хэл"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Монголын хөлбөмбөгийн тамирчид Азийн орнуудын багт очиж тоглох боломж бололцоотой юу?

- Хэдэн жилийн иймэрхүү боломж хэцүүхэн байсан. Гадагшаа гарч тоглохын тулд заавал агенттай байх гэх мэт шаардлага өндөр. Харин одоо бол энэ асуудал чөлөөтэй болжээ. Өөрийнхөө танилцуулга, бичлэгийн гадаадын багууд руу явуулбал хариу өгөөд гэрээ санал болгох, хамтарсан бэлтгэл хийж байгаа. 

Гадаад багууд монгол тамирчдыг тоглуулах сонирхолтой байдаг. Монголын Дээд лигт нэг улиралд 50-60 гадаад тамирчин ирж тоглож байна. Тэд дараа жил өөр улсын багт очиж тоглохдоо монгол тамирчдад санал тавьдаг. Надад ч гэсэн 2-3 санал ирж байсан. 

Монгол тамирчдын хамгийн том асуудал бол хэл. Гадаадын багт очиж тоглохын тулд англи хэл маш чухал. Үүнээс болж олон тамирчин гадагшаа гарч тоглохгүй байгаа. Өөр улсын лигт тогломоор байна гэж ярьдаг хүн олон ч ажил хэрэг болгож чаддаггүй. Монголд гадаадын лигт тоглох ур чадвартай олон тамирчин бий.

- Та Монголын хөлбөмбөгийн гал тогоонд 25 жил болж буй хүний хувьд юуг хамгийн сайн ойлгосон бэ? 

- Холбоог буруутгахаас илүүтэй тамирчдадаа зөвлөгөө өгмөөр байна. Бид залуу насны спортоор хичээллэдэг. Тэгэхээр удаан биш юм гэхэд 1-2 жил гадаадад тоглоод үзээрэй. 

Замналаа дуусгахын өмнө гадагшаа явах байж гээд харамсаад суух бус хийж үзэх хэрэгтэй. Монголын хөлбөмбөг хөгжинө. Гэхдээ зөвхөн дотооддоо тоглохгүйгээр гадагшаа явж, өөрсдийгөө сайн хөгжүүлээрэй. 

Холбооны ажил зөв буруу байсныг цаг хугацаа шүүнэ. Баг болон тамирчид зөвхөн хөлбөмбөгийн холбоо руу дайрах, тэтгэлэг тэтгэмж авахаар хүлээх бус өөрсдөө хичээх хэрэгтэй. Биднээс шалтгаалах зүйлс зөндөө байгаа. 

- Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
72
Зураг
ХАРАМСАЛТАЙ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Haku [202.126.91.218] 2024/10/7
Yag yu ch gej heleh geed baigaa yum! Buhel buten shigshee bagiin ahlagch neriin dor yvj baij uzel sanaa, chig barimjaa baihgui, zorimog daichin baidal uneheer dutmag sanagdlaa
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/29
Тийм учраас залуус дунд насныхныхаа үгийг сайн сонсох хэрэгтэй. Тэд бол зөв зөвлөгөө өгнө. Цэцэн цэлмэгтээ биш наад насыг чинь дайраад өнгөрөөд ингэх байж тэгэх байжээг өөрийн эсвэл бусдын амьдрал дээр харч мэдсэн болохоор тэр. Ухаантай хүн бол юмыг судалж хийдэг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.71] 2024/9/24
энэ спорт багийн гишүүдээс маш их хариуцлага шаардана хариг залхуу гэдэс цатгалан монголчууд эвлэлдэн нэгдэх хүсэлгүй..хүний үгэнд гомдоихой.. аль цаг үеийн хөл бөмбөгчид ядуу давхаргаас л цойлон гарсан бдаг
0 | 0 Хариулах
Raspa [91.26.28.26] 2024/9/24
Unen unen.
1 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/9/24
Ueiin ued jiliin jild hulbumbugiin holboonii terguund baigaa lalruudiig muulsaar shuumjilseer irsen gevch ted nariig yagaad eruusuu shalgadaggui, bas zailuuldaggui yum be
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.30] 2024/9/24
Хөл бөмбөг сайран спорт Гэхдээ бидний хувьд болоогүй шүү дээ Азидаа ч олигтойхон тоглож чадахгүй байгаа юундаа байдаг юм энэ спорт хөгжихгүй байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.30] 2024/9/24
Боломж байсан юм бол тэгээд гадаадад очоод тоглохгүй яасан юм бэ? Одоо олон юм яриад Монголд тоглож байсандаа харамсаж байна гээд... зөв байх чухал
4 | 2 Хариулах
Тролл [14.35.100.122] 2024/9/24
Холбоо нь ажилчдынхаа цалинг мөн тамирчдынхаа цалинг ч 6 сараас хойш өгөхгүй байгааг яагаад дурдахгүй байна бүх мөнгө санхүүжилт нь юм үзээгүй хэдэн удирдлагын хувийн идэш уушинд яваад дуусаж байгааг бичихээр тэр фб пэйж нь устгаад байлээ хөөрхий удахгүй сөнөх болцон газар
3 | 0 Хариулах
Зочин [59.124.69.199] 2024/9/24
Unen l yarij bna yund ni muulsan yum heden orcuud. Holboo muu geed helchihej chadahgui l bgaa biz dee nuguu hed ni. Sanhuujilt ni haashaa ch ordog yum buu med neg baahan heden holbootoi. Hairan saihan careeriinhaa orgil uyiig Mongold ongoruudeggui l baij gej hun helj bna. Mongoloosoo neg garaad uzechiheerei ene muulaad bgaa garuud. Tegeed yamar hogiin gazar amidardagaa oilgono. MOngol oron uneheer bolomj bolotsoo ni bii gehdee tend amidarch bui humuus ni orc setgelgeetei, uursdiiguu huursan, unuu margaashiinhaa amidaraliig hardag baihad ene oron hezee ch hugjihgui.
0 | 0 Хариулах
Alar [202.126.91.203] 2024/9/24
Hulbumbugiin ihenh orlogo uzegchdees orj irdeg bh gej bdj bn, uursdiiguu yaay gej bga humuus yun hulbumbug uzeh, uasa mgld hulbumbuguur oligtoi mungu olohoosoo umnu busad heregtei salbaraaraa mungu oloh heregtei
0 | 0 Хариулах
Zochin [59.153.113.139] 2024/9/24
Tegeed ih mungu ugdug gazar luugaa zailaachee, yam l bol Mongol muu muuhai geed hutcahiin
1 | 6 Хариулах
Зочин [198.145.226.23] 2024/9/24
Гадаадын хөл бөмбөгөөс суралцаад, хөпөлмөрөө ч зохих ёсоор үнэлүүлээд байх нь Монголыг хөлбөмбөг, шигшээ багийн амжилтанд сайн нөлөөлнө гээд хэлсэн байхад л гүйцэд унших тэвчээргүй хнл амаа бэлүүдсэн шалчигнуурууд орилолдоод эхэлнэ. Юм гүйцэд уншаад сурчихаад олон юм хуцаж сурдаа шалчиг новшоо.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.117.30] 2024/9/24
Чи бүү хуц
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.85] 2024/9/24
Хөөрхөн сэтгүүлч залуу байна
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/9/24
Спорт гэдэг бол этик, ёсзүй, эр зориг, тэсвэл хатуужил, багийн ажиллагаа гол нь байх ёстой. Манайхан тэрийг мартдаг, гол нь ялах л ёстой гэж үздэг. Ёсзүй, хүнлэг сэтгэл гэсэн юмаа мартаад байдаг даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/9/24
Ядаж тэр төв цэнгэлдэхдээ бэлтгэл хийлгэчихдэг болоосой. Хоосон түгжээд байлгаж байдаг юм билээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.162.155] 2024/9/24
Oilgomjtoi holboo ni muu baihad uneniig ni helj chadahgui saihan booronhiilj bnaa. U12 iin talhnaasaa salchih gd hetsuu bga bhaldaa
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2024/9/24
хөгийн новш шдэ. залуусыг зодоод байдаг. дийлэхгүйгээ хөл рүү нь тоглож байхдаа өшиглөөд байдаг
1 | 1 Хариулах
Зочин [118.176.132.57] 2024/9/24
Дундуур нь сургуульд сурж логик сэтгэлгээ суулгахгүйдээ, хар яриатайгаас гадна юу ч бодохгүй яриад хамаг оркуудын хараалыг нь идэж байна шдэ хаха энэ оркууд чинь монголыг мууллаа гээд одоо чамайг бариад иднэ хаха
1 | 1 Хариулах
Зочин [107.116.89.144] 2024/9/24
Хүүхэд насандаа бөмбөг өшиглөж өссөн. Гэхдээ тв ээр үздэггүй. Мглд хөгжих спорт биш. Дуртай нь тоглоод яваг. Сард 1000 үзээд 200000 Т олбол тэр хүний л асуудал
0 | 1 Хариулах
zochin [38.207.142.49] 2024/9/23
unen xellee zuw xunee udridlagaa bolgoj cdxgu bn udirdlaga bolsn xun bolgon ajilaa sn xiij cadaxgu bn xugjix xamgiin undur bolomjtoi sportiig doosh n tataj bn. garidmagnai tsedenbal tsend ayush ene 3 xun shigshee bagiin tuluu zurx setegeleee zoriulj cadax buxnee xiisen xiij yava xumuus shuu<3333 amjilt CAPITAN<3
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.195] 2024/9/23
Монголд спортоор хичээллээд амьдрахгүй дөнгөн данган хоолны мөнгөө л олвол их юм. Тэрийг л ойлгоод гоё спортоо хаяад харь оронд ажиллаж мөнгө хурааж ирсэн л дээ. Тэгсэнэн ч зөв байсан. Өдийд спортоороо явсан бол олигтой гэр орон ч байхгүй , хажуу өрөөнд амьдарч бх бсан. Мэдээж нэр алдар аварга гэдэг олон сайхан цол медаль байх бсан биз. Тэглээ гээд яг амьдрахад гэр орон машин тэрэг хоол унд гээл зөндөө юм хэрэг болдог. Эрт ухаараад явсандаа харамсдаггүй. Үр хүүхдээ спортын хүн болгоно гэвэл гадаадад л спортоор хичээллүүл. Ядаж тэнд үнэлдэг урамшуулал өндөр шүү
10 | 0 Хариулах
Нийгэм-сэтгэцийн асуудал [103.212.116.245] 2024/9/23
Монгол хүн болж төрсөн нь ч азгүй
0 | 0 Хариулах
Х [66.181.189.101] 2024/9/23
Хөл бөмбөгийн холбоо талбайгаа ч янзалж чадахгүй. Тал суудал нь хаачсан юм бэ. Санхүүжилт их авдаг юм бна лээ ш дээ. Бүгд хулгайч хэцүү байнаа.
3 | 0 Хариулах
💩 [66.181.184.89] 2024/9/23
tolgoi deer chini hujaanuud baihad yu gej mongoluudig demjih ve,baigaa ihenh tamirchid ni hyatad hunhuuzuud bhd odoo
0 | 2 Хариулах
Зочин [202.21.109.8] 2024/9/23
Хөлбөмбөгийн холбоо угаасаа санхүүжилтыг зөв зохион байгуулалттай зарцуулдаггүй, олон жил үр ашиггүй өөрсдөө идэж явсан нь үнэн шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.144] 2024/9/23
Энд хэн коммент бичүүлж, шигшээ багийн тамирчдыг доромжилж байгааг ойлгохоор.Мундаг залуу шүү амжилт хүсье.Троллуд нь язганаж байдаг шүү.Үнэн үг хэлсэн хүнийг ингэж мохооно гэдэг байж боломгүй
6 | 0 Хариулах
Зочин [103.212.162.47] 2024/9/23
Uusan hudar ruugaa nulimahgui ee muu nohoi hoid solongost turuh baij dee
0 | 7 Хариулах
Зочин [103.168.34.23] 2024/9/27
юу уулгаж идүүлчихээд уусан худаг руугаа нтр гээд хуцаад бгаан
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.200] 2024/9/23
Монгол угаасаа дэлхийн улны улс. Гарууд энэ улсыг жинхэнэ МАНдуулж байна даа
2 | 2 Хариулах
Bayarjargal [217.65.120.149] 2024/9/23
Mongoliin hul bumbugiin holboonii udirdab ajilchid heden tugrugnii tsalin awdag ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.52] 2024/9/23
Эх орноо доромжилсон хүн хогнууд эгнэгт монголоо алдмар болтугай.
0 | 18 Хариулах
Зочин [202.9.41.19] 2024/9/23
Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг сэтгэхгүйтэй хүмүүс их байх юм даа. Одоо тэгээд хүртэх ёстойгоо хүртэж дээ, гах гах
1 | 19 Хариулах
[103.168.34.197] 2024/9/23
Ter uneen! Chadaltai zaluus Mongoloos yavah ni zuv!
12 | 1 Хариулах
Зочин [219.99.158.200] 2024/9/23
80, 90-ээд оны хөгшин төгцөгнүүд багийн спортоор яагаад ч хол явахгүй ээ. Бүгд би, би гэсэн амиа сэтгэлгээтэй өсөхийн өлөн нь арлиагүй хүмүүс... Боломж гарвал л өөрөө гоал хийчих гээд зүтгээд байдаг бүүр нэг үзэхээр уур хүрээд байдаг юм. Харин сүүлийн үеийн залуучууд багаар ажиллаж сурч байгаа нь И-Спортоос амжилт олж байгаагаар харагдсан...
1 | 8 Хариулах
Зочин [202.126.91.203] 2024/9/23
И спорт хөлбөмбөг өөр л дөө. Азийн бие бялдар угаас ийм спортод явцгүй.
1 | 0 Хариулах
Зочин [219.99.158.200] 2024/9/24
Азиас Япон, Солонгосыг хар л даа. ДАШТ-д ороод Европуудыг хуниад л байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.229] 2024/9/23
Ёс суртахууны доголдолоо хааж, сонирхлоо тэжээх гэж орчоод ийм юм ярина гэнэ. Чам шиг гөлөг өөрийгөө их юм бодоол залуу хүүхдүүдийг дарамталж явсныг мэднэ шүү
1 | 9 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/9/23
Ер нь бол хөрөнгө оруулалт авч чаддаг хирнээ зарцуулахдаа л хулгайлчихдаг тэр МХБХолбоондоо гомдоод, зориг байвал хий, шүгэл үлээ. Чадахгүй бол чацга царайлаад дуугүй үх.
1 | 0 Хариулах
zochin [202.131.227.82] 2024/9/23
test111
0 | 0 Хариулах
Зочин [219.99.158.200] 2024/9/23
"Дуулиан-2020" гэж сүртэй уриа лоозон зохиогоод бараг л 2020 онд ДАШТ орно ухааны юм бүлтэрч төсвөөс хэдэн зуун саяаар нь мөнгө гаргуулж идчихээд одоо ичэхгүй хөлбөмбөг хөгжихгүй байна ухааны юм хуцаж суухаа болино уу
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.103] 2024/9/23
Хөлбөмбөг гэж өөрийгөө зугаацуулж явж байж юу юу гэнэ вэ? Чи Монгол улсын төлөө юу хийж ямар гавьяа байгуулчихаад улсаас боломж нэхээд байгаа юм?
1 | 7 Хариулах
Зочин [198.145.226.34] 2024/9/24
Наадмаар барилддаг бөхчүүд ч, олимпод орж байгаа тамирчид ч өөрсдөө дуртайдаа л тэгэж явдаг. Спортыг сонирхолгүй зугаатай биш бод хэн ч сонирхохгүй. Мэдрэл юм боддог новш вэ чи.
0 | 0 Хариулах
sdf [66.181.161.18] 2024/9/23
манайд хөл бөмбөг, гар бөмбөг зэрэг спортууд хөгжих бололцоо муутай нь үнэн. Тиймээс энэ чиглэлээр мэргэжлийн болж, өндөр цалинг авах нь угаасаа бүтэхгүй. Гадаадад явахын тулд нилээд сайн мэргэжлийн чадвартай байх естой, энэ түвшинд бас тоглож чадаж байна уу гэдгийг сайтар үзэх хэрэгтэй.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.31.186] 2024/9/23
uursduu 5 10 min minut bumbug ushigluj chadhgui nusan chavhnud bjij uhsnde muulad bdiin, ugasa mungu bhgu bol ymr ch sport hugjku hoy, udur bolgn beltgl hged baga tsalintai bol hen ch shantarna, ghde mnai hulbumbugchid unher durtai hairtai bolhr l toglodin, hobby ch bhgu yu ch hj chadku erhi hurunih n bulchn gachin glgnud setgegdel bichhese jhon ich! mongoloo muulaad edr mongoliig bish ediin zasgiig ni avch yvj bga humusih ni tsraig haraach bur neg tarhi ni agshtsan muusn ymnud
1 | 1 Хариулах
Тулга [66.181.167.190] 2024/9/23
МХБХ бол хулгайд идэгдсэн байгууллага. FIFA-аас хөгжилдөө зарцуул гэж явуулдаг мөнгийг зүгээр л идээд уучихдаг. Тийм байхад яаж хөгжих вэ дээ. Хөлбөмбөгөөр дэлхийн аваргад оролцдог болох хэмжээнд хөгжүүлье гэвэл багаас нь системтэй хөгжүүлэхэд ихэнх мөнгөө зарцуулах хэрэгтэй. Энэ залуу одоо хүүхдүүдийн дасгалжуулагч хийдэг гэж байна, энэ бол буруу сэтгэлгээ. Мэргэжлийн дасгалжуулагч хүн энэ ажлыг хийх хэрэгтэй, тэрэн дундаа хамгийн сайнаас нь урьж авчирах хэрэгтэй. Тэгж байж системтэйгээр хөгжинө. Тэгж байж нэг нэгээрээ гадны том лигт уригдаж од болох боломжууд нь гарч ирнэ.
14 | 0 Хариулах
Хуц [205.220.129.247] 2024/9/23
Хуцдаг халтар вээ. Энэ залуу мэргэжлийн бус бол олоо хэн мэргэжлийн байх. Хөөрцөн хөөрцөн юм бас бичих юмаа
2 | 0 Хариулах
Бурхан чинь байна [202.21.98.27] 2024/9/23
Равдан тэргүүтэй эргүүнүүдээ. Жоохон юм ойлго. Улсын төсөвөөс санхүүжүүлээгүй, FIFA болон AFC-с өгдөг санхүүжилтийг манай холбоо зүгээр сегадаж байгаа нь үнэн шд. Болохгүй зүйлсийг хэлж л байх хэрэгтэй. Улсаа доош нь хийлээ ч гэх шиг, угаасаа аль ч салбарт улс шиг улс байж чадахгүй байж. Жоохон хөрсөн дээрээ бууцгааяаа Монгол улс өнгөрсөн үед хүчирхэг байсан. Одоо бол хөгжих л хэрэгтэй байна
5 | 0 Хариулах
Davar [138.25.107.19] 2024/9/23
Manaihan sport olympiinhniig arail davraana shuu. Engineer erdemtedee demjku baij. Heden hend ch hereggui medaltai tamirchdiig nasaar tejeegeed naachina. Ehneesee ter Tuvshinbayaraa har aalznuudaa. Sar bur ugdig mungiig bugdiig tsutsal.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.186] 2024/9/23
hulbumbug ulsaas ymr ch mungu avdguma yu ch medku bj btgi huts! Deed leaguen hedn baguud ni ch ulsaas baitugai ulsiinha hedn huviin baigullgas tsuuhn hed ni l sponsor avdiin, davraasn gess, hen davraad bgn, bor zurhere yvaad hugjuleh gd bjin l gj bhd
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.26] 2024/9/23
ymar aimr shoron tsaraitai zuragnuud vee dahaha
3 | 1 Хариулах
Зочин [103.212.116.235] 2024/9/23
Дэлхийн улс орнууд урд нь Чингэс хаанаар Монголыг мэддэг байсан.. Одоо бол Хөл бөмбөгөөр нь Монгол улсыг таньдаг болсон л даа. Зүүн Азийн наадамуудад Хятад, Япон, Солонгосын багт 15:1, 15:0, 16:0 гэх мэт онооны зөрүүтэйгээр тоглож стадионы үзэгчдийг татаж унатал нь инээлгэдэг болоод уджийна
0 | 2 Хариулах
Зочин [213.55.233.91] 2024/9/23
Medrel sda dandaa mungunii heruulj hiij yavnaa oligtoi gavyagu gulug baij
0 | 6 Хариулах
хэхэ [192.82.65.8] 2024/9/23
Ер нь бол эрэлт, нийлүүлэлтийн хуулийг дагах нь зөв. Монголчууд бөмбөг биш бөхийг эрэлхийлдэг шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.133] 2024/9/23
Сэтгэгдэл бичиж байгаа нь дандаа эргүү гөлөгнүүд байдаг шүү. Ийм бодолтой иргэдтэй байхад энэ улс хөгжиж өндийнө гэж түч байхгүйн байна. МАН ягаад сонгогдоод байдаг нь ойлгомжтой. Яана даа үхэрнүүд миньдээ
2 | 0 Хариулах
Зочин [223.70.253.244] 2024/9/23
please bav me
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.235] 2024/9/23
Өнгөрсөн бүхэн хүнийг өдий зэрэгт авч ирдэг. Харамсах хэрэггүй, бас гомдоллох ч шаардлага байхгүй. Бид Зүүн Тиморыг хожиж чадахгүй 20 жил болсон нь үнэн. Нэгэнт хөгжихгүй байгаа зүйлд хөрөнгө мөнгө зарцуулах нь утгагүй.
3 | 2 Хариулах
Зочин [192.82.64.133] 2024/9/23
yu ch yriad bgaan hojooguimuu, chm shg mal ch yu oilgohvee dee sda
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.4] 2024/9/23
одоо дэлхий глобалчлагдаад гадаад хэл+спорт болсон байх өө. хэл бол бүүр наад захын зүйл. Тиймээс тамирчид маань спортоор хичээллэнгээ хичээл сургуулиа чадахаараа хийж хэлээ сайн сураарай даа
1 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/9/23
Юм л бол эх орноо муулах юм. Монгол улс чамд ямар ч хохирол учруулаагүй.
3 | 7 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/9/23
Та нар чинь одоо анхнаасаа ийм тэнэг төрцгөөчихдөг юм уу эсвэл МАНАН-д 20 жил тархиа угаалгаад ийм тэнэг болчихдог юм уу? Асуудал байгаад байна болохгүй байна өөрчлөх шаардлагатай байна хөгжөөд урагшлах боломж байгаад байхад хэдэн хүнээс шалтгаалаад ингээд боломжуудаа боймилуулаад байна гэдгийг энэ хүн ярьж байна. Дэлхийд хамгийн олон үзэгчтэй хамгийн том спорт монгол улсад л хөгжихгүй болохгүй байна. Тамирчид нь хөөрхий бор зүрхээрээ яваад л байна. МАНАН-гаа өмөөрөөд бүр үхэх гээд байх юм, сарын 500$-ын цалин авч байж. Шал хэрэггүй брожур солиод мөнгө идээд байна, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зарлагадаад байна гэхээр юм хийж байгаа нэгнээ битгий муул ч гэнэ үү солиороод байх юм. Маш хязгаарлагдмал төсвийн хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулснаас зарцуулахгүй юм хийхгүй байсан нь дээр. Энэ зам засвар ч гэсэн орон нутгийн сонгууль нь дөхөөд үхэх гэж байгаа юм шиг зарим зөв зүгээр байгаа замуудыг засаад эхэлж байна.
4 | 3 Хариулах
b [223.118.51.77] 2024/9/23
haha albatai yum shig yarih yumaa
2 | 3 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/9/23
Та нар чинь одоо анхнаасаа ийм тэнэг төрцгөөчихдөг юм уу эсвэл МАНАН-д 20 жил тархиа угаалгаад ийм тэнэг болчихдог юм уу? Асуудал байгаад байна болохгүй байна өөрчлөх шаардлагатай байна хөгжөөд урагшлах боломж байгаад байхад хэдэн хүнээс шалтгаалаад ингээд боломжуудаа боймилуулаад байна гэдгийг энэ хүн ярьж байна. Дэлхийд хамгийн олон үзэгчтэй хамгийн том спорт монгол улсад л хөгжихгүй болохгүй байна. Тамирчид нь хөөрхий бор зүрхээрээ яваад л байна. МАНАН-гаа өмөөрөөд бүр үхэх гээд байх юм, сарын 500$-ын цалин авч байж. Шал хэрэггүй брожур солиод мөнгө идээд байна, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зарлагадаад байна гэхээр юм хийж байгаа нэгнээ битгий муул ч гэнэ үү солиороод байх юм. Маш хязгаарлагдмал төсвийн хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарцуулснаас зарцуулахгүй юм хийхгүй байсан нь дээр. Энэ зам засвар ч гэсэн орон нутгийн сонгууль нь дөхөөд үхэх гэж байгаа юм шиг зарим зөв зүгээр байгаа замуудыг засаад эхэлж байна.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.181.191] 2024/9/23
Далий пиздa вэ, битгий хуц
0 | 0 Хариулах
Зочин [182.133.27.143] 2024/9/23
Зөв ярьж байна, Холбоо л суга л даа, үнэхээр
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.209] 2024/9/23
ЗҮҮН ТИМОР АФГАН НТРЫГ ХОЖИХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ОДОО НААД ХӨЛБӨМБӨГӨӨ БОЛИВОЛ ЯАСЫМДЭЭ
17 | 1 Хариулах
Зочин [103.212.116.154] 2024/9/23
Харин тэхх хөл бөмбөгийг авилгал, хулгай бага орнууд л сайн хөгжүүлнэ. Тэрбум гаран хүн амтай Хятадууд бас хөлбөмбөг дээр шал арчдаг. Саяхан Япончуудад 7-0 оор ялагдсаншд.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.226] 2024/9/23
Кккк
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.89.187] 2024/9/23
...ХӨЛ БӨМБӨГ СПОРТ БОЛ ЗАЛУУ НАСНЫХ..
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.80] 2024/9/23
ЭХ ОРНОО ИНГЭЖ ГУТААХ ГЭЖ! МОНГОЛ УЛС ЧАМААС Л ДОР БАЙВ ГЭЖ!
3 | 24 Хариулах
Shaaldaa badmaa [3.38.111.157] 2024/9/25
UNENIIG HELK BNA ATSAA. CHAM SHIG BOOVOO SAAGAAGUI ENE ZALUU. ENE ZALUU SHIG ZALUUS OLON BAIJ CHAM.SHIG TENEG NI TSOOROOSEI
0 | 0 Хариулах