Уншиж байна ...

Гал түймрийн 31 дуудлагын дийлэнхийг хогийн суваг, цэг шатсан дуудлага эзэлжээ

Б.Манлай
2 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны хоёр, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Гал түймрийн нийт дуудлагын дийлэнхийг хогийн суваг, цэг шатсан дуудлага эзэлсэн байна.

Онцгой байдлын алба хаагч нар 59 иргэний аюулгүй байдлыг ханган, 20 тэрбум 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас зөвлөлөө.