ХБНГУ - Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож байгаатай холбогдуулан ХБНГУ-ын Элчин Сайдын Яамнаас санаачлан Герман-Монголын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Сүхбаатарын талбайд “German Day-2024” Германы өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн чиглэлээр эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж байгаа ХБНГУ-ын Денкфарм компани өдөрлөгийн хүрээнд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн мэдээлэл түгээж, ясны сийрэгжилт хэмждэг сүүлийн үеийн аппаратаар ясны сийрэгжилт хэмжих, зөвлөгөө өгөх зэргээр оролцож байна. Денкфарм компани нь “Эрүүл мэндэд чанарыг” уриатайгаар 1948 онд ХБНГУ-ын Мюнхен хотод анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 90 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж Монголын зах зээлд 100 гаруй нэр төрлийн эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдийн танил болжээ.
Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Герман чанарыг түгээхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл амьдралын хэвшлийг дэмжсэн спорт арга хэмжээг зохион байгуулах, улсын чанартай тэмцээн уралдааныг ивээн тэтгэх, чадварлаг эмч мэргэжилтнүүд, оюутнуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлж эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлахын зэрэгцээ “Эрүүл монгол хүн” хөтөлбөр, “Илгээлтийн эзэд” аян, "Зүрх Мартахгүй" төсөл зэрэг олон үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлээд байна.
“Герман чанар”, “Европ стандарт”-ыг мэдрүүлэх өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд тасралтгүй хүргэн, орчин үеийн эмчилгээний стандартад нэвтэрсэн шинэ эм бэлдмэлүүдийг цаг алдалгүй шуурхай хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!