Уншиж байна ...

Ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэж яваад баригдав

Б.Манлай
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээллээ.

Эрүүгийн хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Иймд хууль бус үйлдэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.