Уншиж байна ...

“GCC academy”-ийн 2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Голомт Капитал үнэт цаасны компанийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор 2020 онд үүсгэн байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд 6000 орчим хүнд хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг мэдээллийг олгоод байна.

зураг
 

Тус академийн 2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2024.09.21-ний бямба гарагт тохиож, бүтэн өдрийн турш танхимаар хичээллэсэн бөгөөд танхимын хүрэлцээнээс шалтгаалж түрүүлж бүртгүүлсэн 50 хүн хамрагдсан байна.

“GCC ACADEMY”-д суралцагчид Монголын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд, компанийн санхүүгийн эрүүл мэндийг шинжих, техник шинжилгээ хэрхэн хийх, зах зээлийн техник үзүүлэлтүүдийг тайлж унших, арилжааны платформууд дээр хэрхэн ажиллах зэрэг арга барилд суралцсанаас гадна өөрийгөө аль төрлийн арилжаачин болохыг таньж мэдсэн зэрэг өргөн мэдлэг, мэдээллийг авлаа.

Тус академи нь хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.

“GCC ACADEMY” 2024 хичээлийн шинэ жилийн нээлтэд Зочин багшаар уригдаж, мэдлэгээ харамгүй хуваалцсан эдийн засагч  Н.Энхбаяр болон CFA Б.Хулан багш нарт суралцагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “GCC ACADEMY”

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.