Уншиж байна ...

М.Балдандорж: Сэлбэ гол дагуу үерийн хамгаалалтын байгууламж барих ажил 60%-тай байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж "S'Outlet-ийн буурин дээр барьж байгаа Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 1.5 км урт шугам угсрах ажил 60 хувьтай байна. Төвийн хэсгийн хөрсний усны 800-ийн диаметртэй шугам хоолойг 500 метр шилжүүлэх ажлын санхүүжилт болон холбогдох асуудлыг шийдвэрлэж эхэлсэн ажил үргэлжилж байна. Газар шорооны болон 10,000-ын зургаан хос кабелийг 800 метр газар шилжүүлэх ажил дууссан. Энэ нь Шангри Ла болон төвийн хэсгийн томоохон оффисуудын цахилгаан эрчим хүчний шугамыг шилжүүлэх ажил байлаа. Аравдугаар сарын 20-н хүртэл үерийн хамгаалалтын далангийн түшиц ханыг барьж дуусгахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна энэ жил нийт 20 гаруй байршилд ус зайлуулах шугам хоолойн ажил засварын хийсэн бөгөөд 80 хувьтай байна. Жаргалантын амны үерийн хамгаалалтын даланг дуусгана. Соёмботой хөшөөний замыг бөглөх, Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын байгууламжийн ажлыг аравдугаар сард дуусгана.

Дулааны шугамын шинэчлэлийн ажил ч үргэлжилж байна" гэж мэдээллээ.

Тэрбээр "Долоо хоног бүр Улаанбаатарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцдаг" гэв.