Юнител групп Монгол орон даяар 5G сүлжээг нэвтрүүлэхээр 2022 оноос эхлэн үе шаттайгаар туршилт хийж, туршилтын станцуудыг асаан сүлжээний чанар, хэрэглээг хянаж байгаа билээ.
Тэгвэл тэд саяхан 5G сүлжээний туршилтын станцуудаа Улаанбаатар хотын төв хэсгүүдэд дахин асааж, биллинг системээ туршиж байгаа гэнэ.
Уг сүлжээнд холбогдсоноор таны интернэт хэрэглээнээс хамааран дата багцын үлдэгдлээс хасагдах тул Юнителийн хэрэглэгч та бүхэн дата хэрэглээгээ хянахыг зөвлөж байна.
Мөн та гар утасныхаа сүлжээний тохиргоог 5G-4G, 4G-5G сүлжээ рүү шилжүүлэх боломжтой бөгөөд дараах зааврын дагуу хийгээрэй.
Улаанбаатар хот дахь 5G сүлжээний туршилтын станцуудын байршил:
Сонирхуулахад, Юнител групп хамгийн анх 5G сүлжээний туршилтын станцыг 2022 онд Улаанбаатар хотын төв талбайд асааж байсан бол 2023 онд аймгуудын төв талбайд асааж үе шаттайгаар шаардлагатай туршилтуудыг хийж байгаа юм байна.
Тун удахгүй 5G сүлжээ орон даяар бүрэн нэвтэрч өндөр хурдны интернэтийг бодитоор мэдрэх цаг ирэх нь ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!