Уншиж байна ...

Долоо хоногийн хугацаанд замын автобус явах эгнээгээр зорчсон 43,444, хурд хэтрүүлсэн 1,193 зөрчил бүртгэгджээ

Б.Манлай
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу есдүгээр сарын 16-20-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Тодруулбал

  • Хурд хэтрүүлсэн -1,193
  • Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 170
  • Гэрлэн дохио зөрчсөн - 26
  • Ачилтын торгууль -1,657
  • "E-Police" аппликэйшнээр ирүүлсэн зөрчил - 3,082
  • Автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон -43,444
  • Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 2,928 зөрчил бүртгэгдсэн байна.

Иймд жолооч нар замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцохыг зөвлөв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС