Уншиж байна ...

Снукер бильярдын зургаан улаантай ДАШТ-ий хасагдах шатанд Монголын дөрвөн тамирчин шалгарчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 21-нээс 25-ныг дуустал Монголд болж буй билээ.

Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ, Кипр, Герман, Хонконг, Энэтхэг, Иран, Ирак, Израил, Япон, Оман, Пакистан, Польш, Катар, Сингапур, Монголын 40 тамирчин хүч сорьж буй.

Манай улсаас эрэгтэй 10 тамирчин өрсөлдөж байна. Тэднээс хэсгийн шатанд Т.Лхагвасүрэн, Б.Батсүх, Э.Тэмүүжин нар хасагдах шатанд шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ, Герман, Хонконг, Энэтхэг, Польш, Монголын 25 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас Б.Нарантуяа тэргүүтэй зургаан тамирчин өрсөлдсөнөөс Б.Нарантуяа хэсгийн шатанд хоёр хожсон үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.

Б.Нарантуяа хасагдах шатанд Энэтхэгийн Анупама Рамачандраныг ялбал шөвгийн наймд Энэтхэгийн Видья Пиллайтай өрсөлдөнө.