ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

S’Outlets дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, S’Outlets дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж буй.

Үүнтэй холбоотойгоор голын ус татарсан бөгөөд энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.



Тэрбээр “Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан S’Outlets дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барихын тулд голын урсцыг багасгах зорилгоор тухайн голын эхэд байгуулсан усан тохируулгын сангаас усыг түр хааж буй.

Өнөөдөр үндсэн далангийн цутгалтын ажил эхэлж байна. Уг даланг хийж дуусахаар усыг тохируулан нээхээр гол хэвийн урсцаар урсах хэдий ч намрын улирал болж буй тул ус тодорхой хэмжээнд багасна” гэв.

Түүнчлэн Сэлбэ, Дунд голын урсцыг сайжруулах ажлын хүрээнд Арслантай гүүрнээс Натурын гүүр хүртэл, Натурын гүүрний урд талын төмөр замын гармаас Алтай хотхоны гүүр хүртэлх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн тооцоо судалгааг гарган, дараагийн хөрөнгө оруулалтын ажлуудад тусгахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг онцолж байлаа. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [45.117.35.6] 2024/8/16
zam gjin naadah chin sda
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.150] 2024/8/16
Хуучнаас нарийсгаад чаачнаа гарууд.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.163] 2024/8/15
Нямбаатар хийж чадлаа. Энэ жил үер болбол болохоор маш их бороо аадар орлоо. Мундаг юмаа.
3 | 3 Хариулах
Зочин [103.168.34.175] 2024/8/15
Goliin hundiinuudee hun alhah guih zamtai, mod taraid goy bolgoj boldoggyi yum boloo?!?!?!
2 | 0 Хариулах