Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт иргэдийг урьж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлаас “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлэгт иргэд, салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм. 

Олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын 51-262946 дугаарын утсаар бүртгүүлнэ.

Жич: Оролцогчдын тоо хязгаартай тул эхэнд бүртгүүлсэн дарааллаар оролцуулах болохыг анхаарна уу. 

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо