Уншиж байна ...

НОМЫН БАЯРЫН ОНЦЛОХ АСАР: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

ikon.mn
Өчигдөр 10 цаг 40 минут
Сурталчилгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан 36 дахь удаагийн НОМЫН БАЯР 9 сарын 13-15ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж номд хайртай хүмүүсийн цугларах төв цэг нь боллоо.

Энэ удаагийн номын баярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ESAN Үндэсний Цахим сан “Боловсролын тэгш хүртээмжийг дэмжье” уриан доор оролцон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцууллаа.

зураг
 

ESAN Үндэсний цахим сан нь боловсролын тэгш хүртээмжийг технологийн инновацаар дамжуулан дэмжиж, мэдлэг мэдээллийг хүн бүрд хүртээмжтэй, найдвартай эх сурвалжтайгаар хүргэх зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд сурч хөгжих хүсэлтэй хүн бүр бүх төрлийн мэдлэг, мэдээллийг  www.esan.mn дижитал орчинд өөрийн гар утас, таблет, компьютер гэх мэтчилэн өөрийн дуртай төхөөрөмжөөс хүссэн газраасаа хялбар байдлаар авах боломжийг санал болгодгоороо давуу талтай юм.  

Академик ном сурах бичгүүдээс гадна төрийн шагналт бүтээлүүд ном, сонин, сэтгүүлүүд, судалгааны болон эрдмийн ажил зэрэг бүх төрлийн материалуудыг албан ёсоор зохиогчийн эрхтэйгээр уншиж судлах, иш татах, ашиглах боломжийг хэрэглэгчдэдээ олгодгоороо ESAN Үндэсний цахим сан нь олны талархлыг хүлээн, уншигчид цар хүрээгээ өдөр ирэх тусам тэлж байна.

зураг
 

Мөн ЕБС-ийн I-XII ангийн бүх сурах бичгийг үнэ төлбөргүй унших боломжтой байдгийг онцолж байна.

зураг
 

Зохиолч, туурвигчид ESAN-ийн дэргэдэх Content Center-ээр өөрийн туурвисан бүтээл, эрдмийн ажил зэргийг стандартын дагуу цахимжуулан хадгалах, Үндэсний цахим санд байршуулах боломжтой юм.

“БОЛОВСРОЛЫГ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ТҮГЭЭНЭ.”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ESAN Үндэсний Цахим сан

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.