ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр: Багш, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг ГБХНХЯ руу тасралтгүй явуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ "Энэ жилээс эхлэн 44-өөс дээш хүүхэд дүүргэлттэй бүлгүүдэд багшийн туслахыг оруулж ирж ажиллуулна. Журам, тушаал нь гарсан.

Багшийн туслахыг ажиллуулснаар яах вэ?

Ядахдаа сурагчдын дэвтрийг засаж, ангид нь дэг журам тогтоогоод өгчихдөг болно.

Багшийн ачаалал их, нөөц хомс болсноор хүүхдийн сурах эрхийг зөрчиж байна. Энэ бол олон цогц арга хэмжээний зөвхөн нэг хэсэг гэдгийг онцлон хэлье.

Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих арга хэмжээг шинэчлэн хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа. Энэ чиглэлд Кембрижийн баг бидэнтэй хамтарч ажиллаж байна.

2028 он хүртэл дундаас дээш ангийн хүүхдийн тоо өсөж байгаа. Энэ үзүүлэлт 2030 онд тогтворжих хандлагатай байгаа юм. Иймд дээрх арга хэмжээг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх юм.

Илүү чадварлаг багшийг бэлддэг тогтолцоог бий болгоно. Багш мэргэжилтэй ч багшилдаггүй нөөц олон байна. Тэднийг салбарт нь буцаан оруулах, ахмад багш нар болон чадварлаг боловсон хүчнийг багшлуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ" хэмээв. 

Цалингийн тухайд:

Энэ талаар "Цалин нэмнэ гэдэг нь макро эдийн засагтай холбоотой асуудал.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ямар бодлого барьж байна вэ?

226,000 төрийн албан хаагчийн 120,000 нь боловсролын салбарт ажиллаж байна. Аль нэг салбарын цалинг шууд суга өсгөхдөө биш цагдаа, эмч болон бусад төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг өсгөх бодлогыг барина.

Цалин өсгөх бодлогыг хэрэгжүүлэх яам бол Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам. Багш, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг тус яам руу тасралтгүй явуулна" гэлээ. 

"Төрөөс ямар нэгэн төлбөрийн хөнгөлөлт, тусламж үзүүлэхгүй"

Багшлах эрхийн гэрчилгээ олгох тухай "Энэ бол багш нарын үнэ цэн, үнэлэмжийг бууруулж байгаа явдал огт биш. Багшийн мэргэжил бус, багшлах эрхийг нь олгож байгаа явдал.

Үндсэн багш нарт нөлөөлөхгүй. Харин үндсэн багш нарын ажлын ачааллыг бууруулахад хамгийн хэрэгтэй шийдвэр. Багшилж үзээд цаашдаа энэ мэргэжлээр ажиллах сонирхолтой байвал мэргэжлийн багш болгох, хөрвөх сургалтуудыг оруулж ирнэ.

45 хоног бол зөвхөн танхимын сургалтын хугацаа. Сургалтад хамрагдсан хүмүүсийн ажлын байранд ментор, дагалдуулан ажиллуулах багш нарыг ажиллуулаад амжилттай төгсөхөөр нь багшлах эрхийг олгоно.

Төрөөс ямар нэгэн төлбөрийн хөнгөлөлт, тусламж үзүүлэхгүй. Эцэст нь хэлэхэд амралтын хоёр өдөрт над руу багшлах эрх олгох талаар мэдээлэл асууж сонирхсон, багшлах хүсэлтэй хүмүүс хэдэн зуугаараа холбогдсон" гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.236] 2024/9/17
Хэрэгт хэрэггүй хичээл хэт их гэрийн даалгавар, нас 7 хүрээгүй хүүхдийг сэтгэл мэдрэлийн өвчиндөө хөтөлж багаас нь хичээл номоор дарж суулгадаг асуудал бн. Насыг 7 болгох нь зөв бн. Хүүхэд эрүүл өсөг л дээ. Гаднын орны хүүхэдтэй адил биш цаг уур бүрэн хөгжиж бие бялдар оюун ухаан гүйцэж 7 нас хүрэхээр нь насан турш үзэх бичиг үсэг сурч эхэлж болохгүй юу. Тахир дутуу эрүүл мэндгүй ирээдүй хүлээж бн
1 | 0 Хариулах
Хасаг шээснүүд [202.9.46.203] 2024/9/16
Далд орж үз гөлөг минь
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2024/9/16
Чи сайд биздээ засгийн газарт байгаа биздээ мал минь
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2024/9/16
Багш нарын цалинг тухайн багшийн мэдлэг, чадвар, зүтгэлд нь тохируулан олгох хэрэгтэй!! Хичээдэггүй багш бага л цалин авах ёстой!!!
3 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/9/16
Зүгээр сайхан ажиллаж байсан багш нарыг хуурамч дипломтой байна гээд баахныг халсан сураг байсан шдээ. Тэр хүмүүс чинь ядаж дадлага туршлагатай болсон байгаа, эргэж ажилдаа орооч гэдэг урилгаа өгвөл яасан юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.185] 2024/9/16
Түвшин тогтоох шалгалт нэрээр хүүхдүүддээ хуулуулаад хариуг нь хэлж өгчөөд өндөр цалин урамшуулал авдаг системээ эргэж хар Тэр PISA бол бодит бсан шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.151] 2024/9/16
Олон хичээлийг цөөлөх хэрэгтэй. Энэ талаар олон жил ярьж байна даа, хэрэгжихгүй юм.
1 | 0 Хариулах
ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ БАГАСГААЧЭЭ [202.131.248.198] 2024/9/16
ХЭРЭГГҮЙ БААХАН ХИЧЭЭЛҮҮДИЙГ ЦЭГЦЭЛМЭЭР БАЙНА, ЭХЛЭЭД. СУРАГЧДАД ИРЖ БАЙГАА АЧАА ДАРАМТЫГ ЕР ТООЦОЛГҮЙ ХЭН ДУРТАЙ НЬ ЮУ ДУРТАЙГАА ЕБС-ИЙН АГУУЛГАД НЭМСЭЭР БАЙГААД МАШ ОЛОН ЦАГИЙН ХИЧЭЭЛЭЭР ХҮҮХДИЙГ ЗАЛХААЖ БАЙНА. ДӨНГӨЖ 5-6 НАСТАЙ НЭГДҮГЭЭР АНГИЙНХАН ЗАРИМ ӨДӨР 6-7 ЦАГИЙН ХИЧЭЭЛ ОРЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН БУРУУ. АХЛАХ АНГИУД 7-8 ЦАГИЙН ХИЧЭЭЛ Ч ОРЖ БАЙХ ШИГ. АРАЙ Л ИХ АЧААЛАЛТАЙ БАЙНА. ХИЧЭЭЛИЙН ТОО, ЦАГИЙГ ЦӨӨЛЖ БОДИТ ХЭМЖЭЭНД ХҮРГЭЖ БАЙЖ, ДУТАГДАЛТАЙ БАЙГАА БАГШИЙН ТОО БОДИТОЙ ГАРНА ШҮҮ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.92.178] 2024/9/16
Үйлдвэр, шинэ технологи, дэд бүтэц, эрчим хүч гээд том том салбараас бидний Монгол улсын эдийн засаг ямар байх вэ гэдэг нь тодорхойлогдоно. Эдийн засгийн чадавхи муу бол бид зээлж цалин нэмээд ямар ч нэмэргүй - инфляци өснө. Тиймээс гарц шийдэл бол бүгдээрээ боловсролын салбарт санаа тавьж байгаа л бол гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасгаж, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээндээ үлдээх хэрэгтэй. Гаднаас бараа оруулж ирдэг наймаачид багасч, жижиг дунд үйлдвэрлэгчид ихсэх тусам бидний Монголын эдийн засаг сайжрана. Тэр цагт багшийн, эмчийн, цагдаагийн цалинг суга өсгөхөд ямар ч асуудалгүй байх болно. Тиймээс бид бүгд дэлгүүрт ороод хүнсээ авахдаа ч гадны биш дотоодын үйлдвэрийнхийг сонгох нь интернетэд төрөө муулж байхаас хамаагүй зөв шийдэл байх болно.
2 | 0 Хариулах
zochin [66.181.189.56] 2024/9/16
bagsh nariin tzaling xangalttay nemsen, tegsen murtluu chanar ur dun n taaruu l bgaa shdee, xuuxduudiin geriin daalgavar n xerees xeterch bna, mash ix daalgavar ugch xuuxed xiygeed amjixguy bna, anxaaraldaa avmaar yum!
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.55] 2024/9/16
Сэтгэлгүй багш нарт таарсан цалиншдээ
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.100] 2024/9/16
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ ЦӨӨЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ЗАЙЛШГҮЙ СҮЙРНЭ! ЯЛАНГУЯА БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ТООГ 50% БУУРУУЛАХ АЛТАН БОЛОМЖИЙН ӨМНӨ МОНГОЛ УЛС ИРЛЭЭ! БАГА ДУНД АХЛАХ СУРГУУЛЬ ГЭСЭН БҮТЦИЙГ БҮРЭН УТГААР НЬ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА! БАГА СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЭЗЭМШҮҮЛЖ ДУНД БОЛОН АХЛАХ СУРГУУЛИЙГ СОНГОЛТТОЙ БОЛГОХ ЁСТОЙ! ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ БИЗНЕС БОЛГОЖ БАЙГААГ ХОРИГЛОХ ЁСТОЙ! ЭНЭ ТОХИОЛДОЛД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭСЭН ШИМЭГЧ ХОРХОЙНУУДААС МОНГОЛ УЛС САЛНАА!
1 | 2 Хариулах
Зочин [195.176.3.20] 2024/9/16
Бүгдийг нь төлбөртэй л болгочихоочдээ. Жилийн яваж 100$ той тэнцэх хэмжээний байх нь зүйтэй. Багш нь сайжирна, орчин нь сайжирна.
3 | 2 Хариулах
2 [202.131.238.26] 2024/9/16
Таны санал бас нэг шийдэл байна шүү
0 | 2 Хариулах
Зочин [103.212.116.245] 2024/9/16
Яг үнэн. Япон лугаа.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.133] 2024/9/16
Цалин хөлснөөс гадна ажиллах орчинг сайжруулах хэрэгтэй байна. нэг ангих хэт олон хүүхэд суралцах асуудлаас эхлээд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.138] 2024/9/16
bulzairuulah yum aa olj yadsan hugiin amitan bn daa
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.104] 2024/9/16
эцэг эхчүүдээс мөнгө татаад бдаг багш нарыг ажлаас нь хал. Бас бяцхан хүүхдийг гэрийн даалгавраар дардаг хоцрогдсон багш нарыг чөлөөл!!!
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.245] 2024/9/16
Мөнгө татаад -бүүр нэг гуйлгачин сэтгэхүытэй. Чадахгүй бол юу гэж мал шиг хүшхэд гаогаад байдаг юм
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.104] 2024/9/16
муу багш нарын цалинг нэмж яах юм бэ!!! Ер нь цалин нэмэх хэрэггүй
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.74] 2024/9/16
Муу багш гэж огт байдаггүй муу суралцагч л гэж байдаг. Чойжи Одсэр гэгээнтэн.
1 | 1 Хариулах
Зочин [37.48.108.1] 2024/9/16
Ядаж Энэ боловсролын салбарыг л авлигагүй, хулгайгүй болгож чадвал асуудлууд арилна.
0 | 0 Хариулах