Дэлхийн Боксын Холбоо (ДБХ)-ны 2024-2028 оны олимпын циклийн эхний тэмцээн энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотод болно. "UG Arena"-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулах юм.
Дэлхийн цомын тус тэмцээнд одоогоор Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэльс, Австрали Перу, БНСУ, БНХАУ зэрэг улсаас 170 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Энэ тэмцээнээр анх удаа ДБХ-ны чансааны оноо өгөх аж.
Тэмцээнд алтан медаль хүртсэн тамирчид ирэх арваннэгдүгээр сард Английн Шеффилд хотод болох Дэлхийн Цомын шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох аж.
Саяхан ДБХ-д Япон болон Алжирын боксын холбоо элсэж байгаагаа зарласнаар тус холбоонд харьяалагдах улсын тоо 44-т хүрсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!