ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Баянчандмань суманд эрчим хүчний тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах 21 Мвт-ын нарны цахилгаан станцын шавыг тавилаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Би Эй Эф Эс Экс Монголиа ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт баригдах 21 Мвт-ын нарны цахилгаан станцын шав тавих ёслол энэ сарын 9-ний өдөр боллоо. 

Уг төслийг Би Эй Эф Эс Экс Монголиа ХХК болон Солар Энержи Чандмань ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд цахилгаан станц нийт 55 Га талбайг хамарч байгаа ба нэг жилд 37сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж. 

Түүнчлэн 20,000 айлыг эрчим хүчээр хангаж, нүүрс хүчлийн хийг 32,000 тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд ойролцоогоор 22,000 тонноор бууруулна гэж тооцоолжээ. 

"Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбар асар их нөөц бололцоотой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

BAFS Clean Energy Corporation Co., Ltd-ийн Гүйцэтгэх захирал M.L.Nathasit Diskul шав тавих ёслолыг нээж төслийн талаар дараах зүйлсийг онцлов. 

Тэрбээр "Энэ өдөр "Солар Энержи Чандмань" төслийн шав тавих ёслолын зэрэгцээ Монгол Улс болон Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярыг тэмдэглэж буй бөгөөд энэхүү тохиол нь хоёр улсын хамтын хичээл зүтгэлээр бүтээж буй гэрэлт ирээдүйн бэлгэдэл, онцгой тохиол мөн билээ. 

Чандмань нарны цахилгаан станцын төсөл бол зөвхөн эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалт бус, хоёр улсын, цаашлаад дэлхийн тогтвортой хөгжил, илүү цэвэр, ногоон ирээдүйн төлөөх бидний хамтын тууштай зүтгэлийн илэрхийлэл юм. Бидний харж буйгаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбар асар их нөөц бололцоотой бөгөөд бид өөрсдийн туршлага, нөөц бололцоогоо мөнх хөх тэнгэрийн эх оронд нарнаас эрчим хүч үйлдвэрлэх үйлсэд хувь нэмэр оруулах болсондоо туйлын баяртай байна

Чандмань нарны цахилгаан станц зөвхөн эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй, шинэ ажлын байр, шинэ технологийг нэвтрүүлж, Монгол улс эрчим хүчний тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах  ирээдүйн олон боломжийн үүд хаалгыг нээх юм. 

Чандмань төслийг бид хоёр улсын ирээдүйд хамтдаа хэрэгжүүлэх олон төслийн дөнгөж эхлэл нь гэж харж байна. Цаашид бид Монгол Улсын тогтвортой хөгжил, амжилт дэвшилтэт ирээдүйн төлөөх аялалд урт хугацааны түнш байхын төлөө үргэлжлүүлэн тууштай ажиллах болно" гэв. 

"Эрчим хүчний салбарын оргил ачааллын асуудалд маш том хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Би Эй Эф Эс Экс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавхлангаас уг төслийн талаар дараах зүйлсийг тодруулав. 

- Төсөл хэдэн үе шаттай хэрэгжих вэ? 

- Өнөөдөр шаваа тавилаа. Энэ сардаа багтаад үерийн далан барих, удирдлагын барилгын суурийг хийх, хашаа барих зэрэг ажлуудыг эхлүүлнэ. Үндсэн барилгын ажил ирэх оны хавар эхэлнэ. Дараа жилийн өдийд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

- Хүрэх үр дүнг юу гэж харж байна вэ? 

- Зөвхөн нарны эрчим хүчээр зогсохгүй батарей хуримтлууртай хамт баригдаж байгаагаараа онцлог төсөл юм. Тиймдээ ч манай улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй оргил ачааллын асуудалд маш том хувь нэмэр оруулна гэж тооцоолж байгаа. Түүнчлэн барилгын ажлын явцад 100 гаран ажилчид талбай дээр ажиллана. Цаашлаад ашиглалтад орсны дараа харуул хамгаалалт, цахилгааны инженер, засвар үйлчилгээ зэргийг хариуцах ажилчдыг Баянчандмань сумын иргэдээс авч ажиллуулахыг эрмэлзэж байна. 

- Төслийн санхүүжилт хаанаас хийгдэж байгаа вэ? 

- Би Эй Эф Эс Экс Монголиа ХХК нь Тайланд Улсын хөрөнгө оруулалттай компани бөгөөд энэхүү төсөл нь 100% Тайланд Улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна.

- Нарны цахилгаан станцыг барих болон ажиллах боловсон хүчний хувьд ямар байгаа вэ? 

- Энэ салбар хөгжиж эхлээд 20 гаруй жил болж байна. Хууль нь 2007 онд батлагдаж байсан. Үүнээс хойш МУИС, ШУТИС зэрэг сургуулиудад сэргээгдэх эрчим хүчний инженерүүд маш олноор бэлтгэгдэж байгаа. 
Түүнчлэн монгол компаниуд маш туршлагатай болж олон улсад өрсөлдөхүйц ерөнхий гүйцэтгэгч хэд хэдэн компанитай болсон байна. Хүн хүч мэдлэгээрээ олон улсад өрсөлдөхүйц болсон гэж харж байгаа. 

ФОТО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дугаа [45.117.35.2] 2024/9/14
Шавнаас нь шөнө гэрэл цацарсан гэнэ шүү
0 | 0 Хариулах
Зочин [23.106.56.36] 2024/9/11
аймаг бүрт 2-3 ийм цахилгаан станц бариад УБ, ОТ, ЭТ-д 500 мвт-ын станц тус бүр нэгийг барихад л Монгол улс эрчим хүчний гачаалаас гарна
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.236] 2024/9/11
1.Цахилгаан дулааны үнээ чөлөөлбөл энэ мэт төслүүд маш ихээрээ орж ирнэ. 2. Салхи болон нарны цахилгаан эрчим хүч сэргээгдэх эрчим хүч биш. 2.1 цөлжилтийг бий болгоно. 2.2 наргүй, салхиггүүй үед өөрөө хэрэглэгч болно. 2.3
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/9/11
оросоос гуйхгүй болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.155] 2024/9/11
Нарны эрчим хүч манайд тийм ч ашигтай биш. Яг ид ачаалалын үед нар жаргачихдаг
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/9/11
Батарей хуримтлуур хөгжөөд асуудалгүй болсон
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.7] 2024/9/11
Асуудалтай батарейг чинь цэнэглэхийн тулд бас үр дүнгүй тог зарцуулж байгаам. Эцсийн дүндээ эдийн засгийн өгөөж муутай. Хамгийн зөв гарц нь тохируулагын Усан цахилгаан станц барих. Ашиглалтын зардал маш бага. Нарны эрчим хүч нүүрсний эрчим хүчнээс ч өндөр өртөгтэй байгаа
0 | 0 Хариулах
Зочин [121.191.114.130] 2024/9/11
ENE HEDEN LAMIIG ZAILUULAACHEE LAMDAAD SAIN BOLDOGSON BOL, MANAI ULS ALI HEDIIN TSENGELIIN MANLAID HURCHIHSEN BAIMAARIIN
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.219] 2024/9/11
Алтан хүрз, цагаан бээлий, сүү, лам нар, тайз засал … хэлбэрдэхээ болих болоогүй юу
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.134] 2024/9/11
ямар чиний мөнгөөр хэлбэртэж байгаа биш лай л байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.155] 2024/9/11
Бидний мөнгө шүү лалар луйварчин хулгайчын халтар гөлөг минь
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/9/11
хувийн компани
0 | 0
wtf [139.5.219.54] 2024/9/10
sergeegdeh erchim huchnii salbaraa ushuu sain demjeed uguh heregtei
0 | 0 Хариулах
Хужаа зайлаачээ [202.9.46.104] 2024/9/10
Хар хужаа Монголыг залгихаар айсуй харин Монголчууд халтайсан гамингуудын толгойг тасдахад бэлэн vv?????????????
1 | 1 Хариулах
Хужаа зайлаачээ [202.9.46.104] 2024/9/10
Хар хужаа эрчим хvч гэдгээр халхавчлаад Монголыг залгиж идэхээр айсуй Монголын улс терд шургалсан эрлийз, хурлийзууд, хужаа долоогчдын балгаар хар хятадаас эрчим хvчний хараат болоод дуусах нь дээ ХАРАМСАЛТАЙ ХАЙРАН НУТАГ ХАР ХУЖААГИЙН ХАТСАН ДАНЖААДЫН ХООЛ БОЛОХ НЬ ЭЭ ЯАНА ДАА?????????????
1 | 1 Хариулах
Зочин [121.191.114.130] 2024/9/11
SANAA ZOVOLTGUI, MANAI ULS OROS ERLIIZ, HURLIIZIIN BOOL ALI HEDIIN BOLCHIHSON YAVJ BGAA
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
sergeegdeh erchim huchnii neriin dor gazarig chini hujaanuud hashaalaad avchihlaadaa,
1 | 3 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
ingeed ene gazarig hujaanuud hashaalaad avchihaj baigaamdaa,udahgui teleed ter havi ter chigtee hujaa bolno.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/10
Нөгөө эх орончид очиж эсэргүүцэхгүй яасан юм бол?
0 | 3 Хариулах
Зочин [202.9.40.4] 2024/9/10
Аймар үнэтэй нарны эрчим хүчийг жирийн айл өрх төлж барлаа юу. Төрөөс шууд л даана шдээ. Төсвийн мөнгө ямар уйлах биш
4 | 3 Хариулах
Tumku [202.21.115.98] 2024/9/10
End tend 10,20,30,50 Megavataar shaasaar baital neg medeh ni ee uursduu uls dotroo gadaadyn companiudyn hamaarald orchihson baih vii dee STA yumaa manai ene tor zasag
2 | 1 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
boloh yu bhvde,bugd hujaa shuude yag ene hujaa sheesnuud shig
2 | 1 Хариулах
эмээ [202.126.90.250] 2024/9/10
Сум бүрт 1 бхад Ионнол Улс эрчим хүчний хараат бус харин зардаг орон болно 2 МВт бхад түс!!!
6 | 1 Хариулах
Зочин [202.126.90.240] 2024/9/10
1 квт. ц.цахилгаан эрчим хүчийг хэдэн төгрөгөөр нийлүүлэх юм бол . Хэт өндөр бол ашиггүй шдэ
5 | 1 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
ireh jil hog deer usernee,hujaag dagaval hujaa l bldog
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.109] 2024/9/10
Пөөх 20 мянган өрхийг эрчим хүчээр хангана гэж байна. Төв аймгийг бүтнээр хангачихаар юм байна. Үйлдвэрлэл хөгжүүлвэл Төв аймгийн хойд хэсэг бүрэн хангагдах нь
0 | 1 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
nuguul hujaagin erliiz huriliizuud
1 | 2 Хариулах
Зочин [59.153.114.144] 2024/9/10
Амжилт хүсье, ийм сэргээгдэх эх үүсвэрийг хэдэн 10-р нь байгуулмаар бгаа юм. Даанч манай дүнкү дарга нарт монгол яах нь падлий байхгүй
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/10
Энэ дахин сэргээгдэх эко эрчим хүч Монголыг өрнөөс нь улам салгахгүй гүн живүүлэхнээ. Ганц метр хундаам цутгаагүй Эгийн голын УЦС одоогоор 60 тэрбум төг-ний өр үйлдвэрлээд бна. Энэ болгон ард нэжгээд албан тушаалтан улс төрчид санхүүгийн арх чөлөөнд хүрч байдаг ч Монгол Улс өрөнд живсээр л бдаг.
2 | 0 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
jiliin daraa ereenii hog balgas boldog yumdaa,umnuh hiisenuud ni bugd tged duussan hezee ene luivarig oilgoh ve,
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.215] 2024/9/10
Пиздаа нар туг хайчилж шав тавихаас өөр юу ч хийхгүй юм.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.180.215] 2024/9/10
Орос ах нараар хийлгэ !!! гээд шаагаааад ороод ирэх хүн байгаа даа. Хүлээж байна ххахаха
8 | 4 Хариулах
Зочин [139.5.218.220] 2024/9/10
ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГВӨЛ ЭНЭ МЭТ ТӨСЛҮҮД АР АРААСАА ОРЖ ИРНЭ
1 | 3 Хариулах