Уншиж байна ...

KHADAAN косметикийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцъя

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 10
Сурталчилгаа

Өвлийн тэсгим хүйтэн, зуны их халуун, үргэлжийн хуурай салхи гээд жилийн дөрвөн улирлын ааш нь үл олдох өөр өөр нөхцөл байдлыг Монгол бүсгүйчүүд бид “улаан” нүүрээрээ сөрөн явдаг билээ. Ингэж сөрж явах зуур хөөрхий нүүрний арьс минь дайны талбарт цэргүүдтэйгээ мөр зэрэгцэн дайтаж буй офицер адил, аль эсвэл уртын урт аялалд явагч, марафонд гүйгч мэт явсаар, хамгаалсаар, ялалтын төлөө эцсээ хүртэл тэмцэх нь бий.

Тэмцэгч арьс маань хуурайшиж холцруутах, батгаших, үрчлээтэх бол энүүхэнд бөгөөд тэдний энэ нөхцөл байдалд зориулсан онцгой арчилгаа, онцгой нүүр будалтын бүтээгдэхүүн өмнө нь байдаггүй байлаа.

Харин одоо бид Khadaan-тай болсон. Бидэнд буюу монгол бүсгүйчүүдийн энэхүү тэмцэгч арьсыг хамгаалах, үзэсгэлэнг гоог нь улам бүр төгөлдөршүүлэх, хүчирхэг төрхийг нь тодотгох, урам зориг, эрч хүч нэмэх зорилготойгоор High-end буюу дээд зэрэглэлийн гоо сайхны брэнд “Khadaan” бүтээгдсэн түүхтэй.

зураг
 

Монгол бүсгүйчүүдийн арьсны суурь өнгө, бүтэц бусад улс орны эмэгтэйчүүдийнхээс өөр өвөрмөц онцлогтой бөгөөд зөвхөн тэр онцлогт тохирсон орц найрлага, өнгөний сонголт бүхий нүүр будалтын бүтээгдэхүүнийг АНУ-ын Лос Анжелес хот дахь дэлхийн томоохон брэндүүд үйлдвэрлэгддэг, 50 орчим жилийн туршлагатай лабораторид чанар, аюулгүй байдлын өндөр хяналт дор Khadaan брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, хамгийн чухал нь дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний хувьд зах зээлд буюу Монгол бүсгүйчүүдэд хамгийн боломжийн үнээр санал болгодог.

зураг
 

Дэлхий нийтээрээ татгалзаж буй харшил үүсгэгч, үнэр оруулагч тос, спирт, парабен гэх мэт олон төрлийн хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй химийн найрлагуудыг Khadaan ашигладаггүй төдийгүй амьтан дээр туршилт хийдэггүй энэрэнгүй брэнд юм.

Khadaan брэнд өнгөний сонголтууд бүхий шингээлт сайн, удаан тогтоцтой крем, нунтаг энгэсэг, торгомсог сатин гаралттай хацар өнгөлөгч, гэрэл сүүдэрлэгч highlighter, нарийн гаралттай хөмсөгний харандаа, уруулын будаг, уруул хүрээлэгч, өнгөлөгч гэх зэрэг нүүр будалтын цогц бүтээгдэхүүнтэй бөгөөд энэ удаад шинэ төрлүүд нэмэн, монгол бүсгүйчүүддээ санал болгож байна.

KHADAAN-Ы ШИНЭХЭН ХОНГОРУУД

Сормуусны будаг: бэх мэт тас хар өнгөтэй, түрхэх явцад бѳѳгнѳрѳхгүй, бууж доод зовхины арьсанд хүрэхгүй бөгөөд багс нь сормуусыг нэг бүрчлэн салгаж будахад зориулагдсан. Сормуусны будаг буух, бутраад унаад байх, цэвэрлэхэд арилж өгөхгүй байх нь жинхэнэ асуудал болдог бол Khadaan-ы шинэ сормуусны будаг өдрийн турш бутрахгүй, буухгүй ба орой нүүрээ цэвэрлэхэд хялбархан бөгөөд бүрэн арилдгаараа онцлог юм.

зураг
 

Нүдний хүрээлэгч-Eyeliner: Нарийн бөгөөд тод хар гаралттай учир бүсгүй таны нүдийг гал цогтой, дэгжин харагдуулна. Өдрийн турш буухгүй ба орой будгаа цэвэрлэхэд хөнгөхөн арилна.

Нүдний 9 өнгийн тень-Eyeshadow palette: Монгол эмэгтэйчүүдийн арьсны өнгөнд зохицсон, өдөр тутамд ашиглахад тохиромжтой. Гоёлын, өдөр тутмын гэх зэрэг бүх төрлийн будалт хийхэд гайхалтай нийцэх 9 өнгөтэй. Тод гаралттай, нягтаршил сайтай учир будалт хийхэд урамтай, амархан. Цүнхэндээ авч явахад тохиромжтой хатуу савлагаатайгаараа онцгой.

зураг
 

Багсны сет: Энгийн буюу өдөр тутмын, мөн олон төрлийн будалт хийхэд хэрэглэгддэг багсны үндсэн төрлүүдийг багтаасан багц юм. Веган гаралтай, зөөлөн үстэй учир хэрэглэхэд амар төдийгүй будгийг арьсны гадаргууд төгс тарааж, уусгадаг давуу талтай.

Бүсгүй та эдгээр шинэхэн бүтээгдэхүүн болон Khadaan брэндийн үндсэн бүтээгдэхүүнүүдийг дараах салбаруудаас худалдан авах боломжтой байна. Үүнд:

  • www.khadaan.mn цахим дэлгүүрээс,
  • www.facebook.com/KHADAANMongolia
  • Flamme Complexe -ийн салбар дэлгүүрүүд болох,
    Хаяг 1: Төв салбар: Хан-уул дүүргийн чанх хойно, White gate центр, 7 давхар
    Хаяг 2: Хоум плаза 2 баруун талд Форум центр 2 давхар
    Хаяг 3: Зайсан Хилл, 4 давхар
    Цагийн хуваарь: 10:00-20:00 /өдөр бүр/

Дэлгэрэнгүй мэдээллийг +976 80088100 утаснаас аваарай.

МОНГОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ МӨНХӨД ӨНГӨЛНӨ-KHADAAN BRAND.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.