Уншиж байна ...

Багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Боловсролын сайд П.Наранбаяр 2023-2024 онд Боловсролын яам болон Кэмбрижийн зөвлөх багаас хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнтэй танилцав.

Боловсролын яам болон Кэмбрижийн зөвлөх баг нь 2023-2024 онд сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл, багшийн хөгжил, багш бэлтгэх тогтолцоо, төрөлжсөн ахлах сургуулийн чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Иймд цаашдаа өмнөх хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, зарим ажлыг дуусгавар болгох, багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээний хүрээнд Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, профессоруудын боловсруулсан тайлан, санал, зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг Боловсролын сайд холбогдох албаныханд даалгалаа.

 

Эх сурвалж: Боловсролын Яам