“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд нийтийн ахуйн үйлчилгээний цогцолборын барьж, тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж байгааг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас мэдээлэв.
Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн омын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Силла Фурнитур” ХХК ажиллаж, байгууламжийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!