ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэвэр бохирын систем, дулааныг иргэн өөрөө шийдсэн бол нөхөн олговор олгоё. Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулъя"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ногоон шилжилтийн хурдасгуур клубээс өнөөдөр "Ногоон гэр хороолол" хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Дугуй зааланд зохион байгууллаа. 

Панел хэлэлцүүлэгт дурдагдсан зарим саналыг онцлон хүргэе.

Тухайлбал "Төвлөрсөн дулааны шугамгүйгээр гэр хорооллыг яндангүй болгох боломжтой юу?" гэх асуултад  "Hybrid House" ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ "Манай компани 2017 оноос хойш 230 амины орон сууц, таун хаус болон нийтийн орон сууц барьсан байна. Энэ хугацаанд судалгаа хийсэн. Ингэхэд амины орон сууц нь нийтийн орон сууцны бодлоготой харшаад байна.

Манай улсын төр нийтийн орон сууц дээр бүх дэмжлэгийг олгодог. Тухайлбал дэд бүтцийг нь татаад өгчихсөн, бохир цэврийн системтэй, ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгодог, дулааныг нь маш бага зардлаар өгдөг.

Гэтэл амины орон сууцанд бие даасан байдлаар бүгдийг нь өөрсдөө зардлаа гаргаж барьдаг. Гэр хороололд амьдардаг, хамгийн бага түвшний орлоготой хүмүүс банкны өндөр хүүтэй зээлээр байшингаа барьдаг. Ипотекийн зээл амины орон сууцанд хэрэгждэггүй

Төр иргэн бүрдээ тэгш үйлчлэх ёстой. Нийтийн орон сууцанд бохир цэвэр, дулааныг татаад өгсөн бол аминых дээр ч татаж өгөх ёстой. Хэрэв татах боломжгүй бол төрийн хийх ёстой дэд бүтцийн ажлыг иргэн хүн өөрөө шийдэж чадсан бол нөхөн олговор олгодог болооч гэх хүсэлт байна. 

Хоёрдугаарт ипотекийн зээлийг гаргадаг болох. Ипотекийн зээлийг амины орон сууцанд гаргах гэхээр 

  1. Улаанбаатар хот ерөнхий төлөвлөлтгүй тул нэг газарт зээл аваад байшин барихад хэдхэн жилийн дараа газарт ороод байр баригдах эрсдэлтэй гэдэг үүднээс амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаггүй.
  2. Амины орон сууцыг төвийн дэд бүтэцтэй холбогдсон байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэвч гэр хороололд инженерийн дэд бүтэц очих боломжгүй. Ингээд л амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломж нь журмаараа хаагдчихсан байдаг.

Иймд журмуудаа шинэчлэх шаардлагатай. Бид Германы хамтын нийгэмлэгтэй хамтарч долоон айлын таун хаусыг барьж, ашиглалтад өгч байв. Тэгэхэд нэг айлын 60 м.кв байшинг 78 сая төгрөгөөр хүлээлгэж өгсөн. Энэ үед айлууд 10 хувийн урьдчилгаа буюу 7.8 сая төгрөг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс 20 сая төгрөгийг урьдчилгаа гэж өгөөд, үлдсэн 51 сая төгрөгийг нь ипотекийн зээлд хамруулахад сард 450,000 төгрөгийг төлж байсан. Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдарч буй хүмүүс халаалтдаа зарцуулдаг мөнгөө зээлдээ өгөөд амины орон сууцанд амьдрах боломжтой бий. 

Гэхдээ барилгын материалын үнэ, ажиллах хүчний цалин өссөн учраас дэд бүтцийн нөхөн олговроосоо гадна гэр хорооллын бүсэд амины орон сууц барьсан бол бүх төрлийн татвараас чөлөөлнө үү гэх хүсэлт байна" хэмээв.

"Яндангүй бүс"-ээр зарлах хамгийн тохиромжтой газар нь Гандангийн орчим гэх санал гаргав

Тэгвэл "ногоон" гэх олон төрлийн технологи бий. Эдгээрийг бодитой үр дүнд хүрнэ гэдгийг харуулахын тулд нэг бүсийг тодорхойлон, "Яндангүй бүс" гэж зарлаад, яндангүй, эрчим хүчний хэмнэлттэй технологио хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн энэ чиглэлийн салбарт ажиллаж буй инженер, мэргэжилтнүүд онцолж байв. Мөн "Яндангүй бүс" гэж зарлан, жишиг болгох талбар нь Гандангийн орчим байх нь зүйтэй гэж үзэцгээж байгаагаа илэрхийлсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Гандангийн төсөлд идэвхтэй ажиллаж буй "Нью Урбанизм" ХХК-ийн захирал, хот төлөвлөгч, архитектор З.Туяа "Манайхан дандаа орон сууцжуулна гээд, орон сууцны төлөө л яваад байна. Яг үнэндээ иргэдийн орлогын төлөө л явах ёстой. Гандан гэж яагаад онцолдог вэ гэхээр энэ бол гэр хорооллууд дундаас Улаанбаатар хот хамгийн их хожих төсөл. Түүхэн суурьшлыг авч үлдсэн ганц газар нь Гандангийн Далхын дэнж. Соёлын өв, газрын асуудал, өмчийн асуудал яригдах бөгөөд иргэд орлоготой болох эдийн засгийн хөшүүрэг нь байгаа. 

Улаанбаатар хотын түүхэн цөм байтал өнөөг хүртэл хөгжүүлээгүй. Эдийн засаг, нийгмийн эргэлтэд явсаар одоог болтол яваад ирсэн өвөө өв гэдгээр нь авч үлдэх үү гэдэг асуудал бий. Гэх мэтчилэн олон талыг бодолцсон шинэ орчныг үүсгэх боломж нь энэ.

Нөгөө талдаа техникийн асуудал байна. Гандан хотын төв атал 220 вольт очдоггүй, 11 удаа 00 нурсан тохиолдолтой. Дулааныг хүргэх боломжгүй. Төвийн эрчим хүчинд холбох бүх зураг төслийг боловсруулаад, оруулж байгаа хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь нөхнө гэдэг утгаараа гудамжаар тавьж буй шугам сүлжээгээ айл бүхэнд хүргэнэ гээд хэлцэл хийчхээд байхад амлалт дээрээ Засгийн газар болохгүй байна. Техникийн нөхцөлөөр хангах боломж нь дулааны эрчим хүчний газарт байхгүй. Ганданд төвийн дулааны эх үүсвэр тавих ёстой ч цахилгаан эрчим хүчнээс хамаатай. Цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа учраас барьсан дулааны эрчим хүчний шугам сүлжээ ажиллахгүй. Иймээс Ганданд өөрийнх системээр хийсэн хувилбарыг ашиглаж болно" гэв. 

"Сүүлийн хоёр жил ипотекийн зээл авсан өрхүүдийн дундаж орлого ₮2.1 сая. Гэр хорооллын өрхүүдийн 30% нь л ₮2 саяын орлоготой"

Хот Байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны төлөөлөл Э.Батболд "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт амины орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг хөгжүүлэх чиглэлд олон заалт орсон. Үүнийг дагаад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бизнес хөгжүүлэгчдэд боломж үүснэ. Би хоёр тоо хэлье, үүнд та бүхэн анхааралдаа авахыг хүсье. Байшин болон гэр сууцанд амьдардаг нийт өрхийн 30 хувь нь 2,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүмүүс.

Харин сүүлийн хоёр жилд ипотекийн зээл авсан өрхийн дундаж орлого нь 2,100,000 төгрөгөөс дээшээ байжээ. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн 2,100,000 төгрөгөөс дээш орлоготой хүмүүст очоод байна, харин зах зээл дээр байгаа хүмүүсийн ердөө 30 хувь нь 2,000,000 төгрөгөөс дээш, бусад нь доошоо орлоготой байна шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэн цаашдаа үнэ дээрээ анхаараарай" гэв.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид сайжруулсан түлш дээр төр татаас өгч байснаас эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэйг онцолсон. Хэрэв гэр хорооллын өрхүүдэд байгальд ээлтэй технологиор халаалтыг нь шийдвэл Улаанбаатарын утаа 46 хүртэл хувиар буурах боломжтой гэлээ. Шийдэл нь компаниудад бэлэн байгаа бөгөөд гагцхүү төрөөс түргэн хугацаанд ажиллаж, холбогдох дүрэм журмаа тодорхой болговол биеллээ олох боломжтойг тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.96] 2024/9/15
Олон давхар нийтийн байрууд УБ хотод одоо хангалттай. Авсаархан 2-3 давхар байшин барих нь зөв шүү
3 | 0 Хариулах
Доёдсүрэн [66.181.160.78] 2024/9/14
Би 2013 онд 400м газар 380 -н шугам татаж цахилгааны асуудлаа шийдсэн миний хувиараа татсан шугамнаас аа 40 айлыг цахилгаатай болгосон энэ хугацаанд төр ямарч шугам татсангүй надад ямар нэгэн байдлаар урамшуулал өгөөгүй одоо айлуудад тог өгмөөргүй байна төр ажлаа хийгээч
3 | 0 Хариулах
Доёдсүрэн [66.181.160.78] 2024/9/14
МАНАЙХ НАЛАЙХ ДҮҮРЭГ 5Р ХОРОО БОХИР ЦЭВЭР БҮРЭН ШИЙДСЭН 380 ВОЛЬТЫН ЯЛТСАН ХАЛААГУУРААР 108 квм байшиггаа халаадаг
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.132] 2024/9/14
Орон сууц нэрээр ард иргэдийн газрыг үнэгүйдүүлж авах барилгын компаниудын луйврыг зогсоох хэрэгтэй . Энэ бол маш том луйвар , маш том хуйвалдаан шүү . Орон сууц нь олон давхар болох тусмаа маш их түгжрэл , маш их стрессийг бий болгож байгааг анхаарах хэрэгтэй бна . Төрийн алба барилгын компаниудын эрх ашгийн төлөө ард иргэдийн газрыг дээрэмдэхэд хамтран оролцож байгааг зогсоох хэрэгтэй бнаа
6 | 0 Хариулах
💩 [103.57.95.93] 2024/9/13
eheleed yadaj mongolchuudaa ajiltai bolgochih,hujaanuudig mongoloos garga erliiz huriliiz baisan,
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.36] 2024/9/13
Novshiin ger horoolol, novshiin beton shirenge 2 yalgaa alga daa
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Банк нэртэй сатаануудын хорлолоос хол явсан нь эрүүл мэндэд тустай юм.
3 | 0 Хариулах
Зочин [141.239.110.40] 2024/9/13
Ипотекийн зээлийг өгдөг л болчихвол хүмүүс өөрсдөө аваад гялс гоё болгоод явчихна. Төр зүгээр л замаа засаад, аятайхан болгох хэрэгтэй. Орон сууц гэдэг балай лоббигоо болих хэрэгтэй шд. Тал дүүрэн газартай байж нэг газраа шамбааралдаад. Замаа бариад тэлээд л яваач дээ. Нөхөн олговор харин дэмий байх өө...
2 | 1 Хариулах
ner [155.190.0.10] 2024/9/13
uuchlaarai oron suutsad tur tataj ugudgui shuu. Oron suuts barij baigaa kompani uursdiin munguur shineer shugam suuriluulj tuviin shugamd holbogddog shuu. Tegher oron suuts hudaldaj avsan irged uursduu ded butetsee shiidsen gesen ug
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.119] 2024/9/13
Neg l tom lobby buleg haragdaad bndoo. Urban sprawl neeh huseh yum bas bishlde. Zugeer hotiin tuwd baiga ger horoollig yndantai baihiig horigolchih heregtei. Bid nar mungugui edr gh yum baihgui. Mungugui bol gazraa zaraad oron suutsand orchih buren bolomjtoi uls.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/9/13
утаа гаргалгүй амьдарч байгаа иргэдэд нөхөн олговор, мөнгөн тусламж гэх мэт халамжийн тусламж огт хэрэггүй бас л нэг төсвийн хулгай болно. Тэрний оронд татвар хуурамжаас нь тодорхой хугацаанд бууруулах, чөлөөлөх бол бодитой дэмжлэг шүү
6 | 0 Хариулах
Зочин [59.153.115.94] 2024/9/13
Энэ бас бүтэхгүй байхоо. Хэдэн жилиын өмнө утаагүй, өөрөөр хэлбэл цахилгаанаар халаалтаа шийдэх нь зөв гээд олон айл 380В-ын зөвшөөрөл авсан, хөрөнгө оруулалт хийсэн, тэгтэл одоо тогийг нь өгөхгүй хязгаарлаад, нөгөө айлууд эргээд зуух яндангаа авч байна даа. Одоо эргээд л нуль утаа болох байхдаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.43.104] 2024/9/13
дэмжиж бна, заавал төр бүх юм дээр оролцдог дэд бүтэц татна дахин төлөвлөлт энэ тэр гэд. Уулын орой руу дэд бүтэц татах боломжгүй газар ийм шийдэл гаргаад санхүүг нь ипотек шиг шийд. Худлаа баахан газар дахин төлөвлөлт нэртэй байшингаа ч засаж чадахгүй шийдэлгүй үлдсэн айлууд дүүрэн
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.118] 2024/9/13
ТТ түлшийн гэмт хэрэгийн шинжтэй гэгддэг буюу хууль бусаар захиран зарцуулсан 1.1 их наядаар гэр хороолол ийм хөнгөлөлтөөр утаа буурах блаа. Харамсалтай! Авилгал ийм л хор хөнөөлтэй!
7 | 0 Хариулах
Зочин [66.181.190.119] 2024/9/13
Naad 1.1 ih nayad chine zugeer halamjiin too boltsonsht. Darkhan edr hajuuhandaa uurhaitai, dee butetstei murtluu hoer dahin undur uneer nuursee awdag. Ugasa garj baigaa zardal n ter. Getel haa baidan tawan tolgoigooa nuurs awchraad tuuniigee hataaj shahaj bolowsruulsanaar hamaagui undur zardal garna.
0 | 2 Хариулах