Уншиж байна ...

Интермед эмнэлэг өргөжиж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүллээ

ikon.mn
2024 оны 9 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

М-Си-Эс Групп орчин үеийн анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх орондоо нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээг монголчууддаа хүргэх зорилгоор үүсгэн байгуулсан Интермед эмнэлгийн 10 жилийн ой энэ онд тохиож байна.

Интермед эмнэлэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний олон улсын стандарт, чанар аюулгүй байдлыг Монголдоо анхлан нэвтрүүлж, Улаанбаатар хот болон орон нутагт таван салбар, 650 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай, үндэсний сүлжээ эмнэлэг болжээ.

зураг
 
Тус эмнэлэг 10 жилийн ойгоо тохиолдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тасралтгүй найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгаа өргөтгөж, 10 давхар бүхий эмнэлгийн цогц үйлчилгээ үзүүлэх төвийг бүрэн ашиглалтад орууллаа.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх барилгаа өргөтгөснөөр жилд 30 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн Урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн цогц үзлэг оношилгооны төвийг шинээр нээн ажиллуулж байна. Энэхүү төв нь өндөр хүчин чадлын 100 гаруй дэвшилтэт төхөөрөмжтэй гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн шинээр байгуулсан эмнэлгийн өргөтгөл нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Дурангийн оношилгоо эмчилгээний төв, Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний нэгдсэн тасаг, Сэргээн засах эмчилгээний төв, хэвтэн эмчлүүлэх 54 ортой тасаг, эмнэлгийн ажилтны тав тухыг хангасан оффисын хэсэг зэргээс бүрдэж байна.

зураг
 
зураг
 

Үйл ажиллагаагаа тэлснээр Интермед эмнэлэг 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байгаа бөгөөд иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна.

Ийнхүү үйл ажиллагаагаа тэлснээр Интермед эмнэлэг 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байгаа бөгөөд иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүрээмжтэй хүргэхийг зорьж байна. М-Си-Эс Групп нь олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий эмнэлэг байгуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай үзүүлэх зорилгоор Интермед эмнэлгийг байгуулж, 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Ийнхүү Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр шимээр өдгөө Интермед эмнэлэг жилд 500 мянган мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээг хүргэж, 10 мянган хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай, үндэсний хэмжээний томоохон эмнэлэг болон өргөжжээ.

зураг
 

Ташрамд дурдахад, Интермед эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлгийг Хүний их эмч, М-Си-Эс Группийн Удирдах зөвлөлийн гишүүд болох Ж.Оджаргал, Ж.Од нарын эцэг, эх болох Г.Жамбалжамц, Д.Бадамжав нарын нэрэмжит болгон зарлаж, тэдгээрийн эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн гавьяат үйлсийг мөнхөлсөн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.