Уншиж байна ...

Ханбогд сумын бизнес эрхлэгчдийг дэмжихэд ХасБанк Оюу толгойтой хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Оюу толгой компанийн дэргэдэх Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сантай хамтран бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөтөлбөрийн хүрээнд тус сангийн хөрөнгө оруулалтаар ХасБанк Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй болон явуулах төлөвлөгөөтэй бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төдийгүй, төслийн хүрээнд бизнесийн тогтвортой өсөлтийг хангах сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

Ингэснээр бизнесийн орчныг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, орон нутгийн хөгжлийг хурдасгахад бодит дэмжлэг үзүүлэх юм.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.