"Илүү их уншъя" уриатай номын баяр Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ.
Баярын өдрүүдэд шинэ номын нээлт болохоос гадна нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж, номын тухай яриа дэлгэн суух тусгай орчныг уншигчдадаа зориулан засжээ.
Номын баяр нь номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг, намрын баярт “Мэргэн ном”-ын эздийг тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Мэргэн ном” цомын эзнээр хэн тодрохыг удахгүй харах нь ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!