Таван Богд Групп нь МУИС-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус сургуулийн 5 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлгийн батламжийг гардууллаа.
Тэтгэлгийг Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан МУИС-д Нягтлан бодох бүртгэл, Санхүү менежмент, Бизнес удирдлага, Маркетингийн менежмент болон Мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж, сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үе тэнгийнхнээ манлайлсан оюутнуудад олгосон юм.
“Тэтгэлэгт Оюутан” хөтөлбөрийн шилдгээр шалгарч шинэ санаа, шинэлэг шийдлийг эрэлхийлж, улс эх орондоо оюуны баялгийг бүтээх их үйлсийг эхлүүлж буй оюутан залуусынхаа сурч хөгжих цаашдын аялалд нь амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!