Уншиж байна ...

ЖАГСААЛТ: ЭМЖЖ, Оточ манал, Гарьдманлай, Мангут зэрэг 58 эмнэлгийн ЭМД-аас санхүүжих дүн хэтэрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-аас 2024 онд гэрээ байгуулсан тусламж үйлчилгээний тоо хэмжээг хэтрүүлсэн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд мэдээлэл хүргүүлсэн тухайгаа өнөөдөр мэдэгдсэн. 

Тодруулбал ЭМЖЖ эмнэлэг, Оточ манал, Гарьдманлай эмнэлэг, Мангут, Солонго, Мөнгөн чагнуур зэрэг 58 эмнэлэг 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тусламж үйлчилгээний тоо хэмжээг хэтрүүлсэн тул санхүүжилт нь зогсож байгаа юм.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хувийн хэвшлийнхэнд хийсэн гэрээ нь ийм түвшинд байна, мөнгөн дүнд чинь хүрсэн шүү гэдэг мэдэгдлийг л хүргүүлсэн. Цаашид аль эмнэлэгтэй, ямар тусламж үйлчилгээн дээр үргэлжлүүлэн гэрээ хийх вэ гэдгийг судална" гэсэн юм.

зураг
 
зураг