Уншиж байна ...

Д.Соёлмаа: Боломжит тоо хэмжээгээ хэтрүүлсэн хувийн хэвшлийн зарим эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл хүргүүлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг зарим эмнэлэг өнөөдрөөс төлбөртэйгөөр иргэдэд үйлчилж эхэллээ. 

Энэ талаар зарим хүн Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болсон учраас эмнэлгүүд төлбөртэй үйлчлэх боллоо гэх байр суурийг ч илэрхийлж байна. Иймд энэ асуудлаар Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-аас тодруулав.

ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаа "2024 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан төсвийн хүрээнд гэрээт эрүүл мэндийн байгууллагын хүчин чадалд нь тохируулж үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоосон. 2024 оны наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар тухайн боломжит тоо хэмжээгээ хэтрүүлсэн хувийн хэвшлийн зарим эрүүл мэндийн байгууллагад манай газраас мэдээлэл хүргүүлсэн" гэв. 

зураг
 
зураг