• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Эрдэнэ: Сумын сургуулийн интернэтийн хурд хангалтгүй байгаа нь боловсролын контентын хүртээмжид нөлөөлнө

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (UNICEF, ITU)-ын GiGa санаачилгын хүрээнд “Боловсролын салбарын цахим хуваагдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдав. 

Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудын интернэт холболтын талаар Боловсролын яамны Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнээс тодрууллаа. 



Тэрбээр "Манай улсад 696 төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. 

Эдгээр сургуульд 100 хувь интернэт очсон. Гэхдээ зарим сургуулиуд бага, дунд, ахлах зэргээр 2-3 хичээлийн байртай байх нь элбэг. Өөрөөр хэлбэл нийт 1,339 хичээлийн байр улсын хэмжээнд бий. 

Хичээлийн байраар тооцвол 67.3 хувь нь интернэтэд холбогдож чадсан. Алслагдсан зарим баг, сумын 57 цэгт өндөр өртөг бүхий сансрын интернэт авдаг. Гэхдээ дэд бүтцийн хувьд дэлхийн дунджаас сайн үзүүлэлттэй байгаа.

Төвөөс алслагдсан сургуулиудад старлинк, нам орбитын технологи зэргээр өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх хэрэгцээ үүсээд байна.

Жишээ нь ихэнх сумын сургуулийн интернэтийн дундаж хурд 4-10Mpbs бол заримдаа бүр 1Mbps хүрэхгүй тохиолдол их байна. Энгийнээр хэлбэл ийм бага интернэтээр видео, зураг гацаад үзэж чадахгүй тохиолдол бий.

Өнгөрсөн жилээс математикийн сургалтын Eduten, англи хэлний Pearson зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийг ерөнхий боловсролын аль ч сургуулийн сурагчдад хүргэхэд интернэтийн холболт чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс ч Giga төсөл чухал ач холбогдолтой. 

Бид суурь дэд бүтцээ сайжруулаагүй тохиолдолд Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Завханмандал сум эсвэл Дорнодын Халх голд байгаа сурагчдад боловсролын контентуудыг тэгш хүртээмжтэй, чанарын шаардлага хангасан түвшинд хүргэж чадахгүй" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Giga төсөл нь сургуулиуд өдөр тутам ямар хурдтай интернэт ашиглаж байгааг тогтмол хянадаг тогтолцоог бий болгосон. Нэг ёсондоо төхөөрөмж рүү дохио өгөөд Завхан аймгийн Завханмандал сум ямар хэмжээний хурдтай интернэтийг яг одоо хэрэглэж байгааг тооцож гаргадаг нэгдсэн дэд бүтэц бүхий сүлжээ. 

Энэ сүлжээ бий болсноор бүх сургуулийнхаа интернэт холболтыг хянаж чадна. 

Түүнчлэн Giga төслийн хүрээнд техникийн дэмжлэг үзүүлэх боломж бий. Тодруулбал НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНИСЕФ-ээс Giga төслийн хүрээнд хөрөнгө оруулалтыг бусад олон улсын донор байгууллагаас боломж бүрдэх юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [14.1.81.14] 2024/8/23
Сумын оыгоор азарга баблж байгаа мөнгөөр 10 ш Старлинк авах нь бн ш дэ хөдөөний наадамчид аа хүүхдүүдээ бодох цаг ирж дэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.222] 2024/8/23
Үхэх гэж байгаа юм шиг алалцаад авж идэж байх юм үнэхээр пизздаа гэж хэлмээр. Ийм ллаларууд болчихсон юм уу. Гайхмаар пизздакууд. Очоод л нүд хальтарсан шүү ллалар гэж. Арайч дээ заяа нь хаяасан миний хайртай ард түмэн пизздаа гэж
0 | 1 Хариулах
Зочин [106.146.115.204] 2024/8/24
zavaan haraadag mal ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/8/23
Хоёр хоногийн өмнө ТВ5 телевизээр Ховд аймгийн Мянгад сумын 100 жилийн ойн наадмыг дамжуулсан. Тэр наадмын хурдан морины бай шагналыг өгөхөөр нутгийн иргэд нь очерлож байна лээ. 2-хон хоногт болоод өнгөрдөг наадмын бай шагнал дээр ингэж их ач холбогдол өгч байхын оронд иймэрхүү асуудлуудаа шийдвэрлэж байсан ч болоосой. Энэ бол бусад сумдуудад ч адилхан, ерөөс бид бүгдэд хамаатай асуудал. Бид бүгдийн сэтгэлгээ хаашаа чиглэж байгааг харуулсан зүйл.
0 | 0 Хариулах
Иргэн [14.1.81.14] 2024/8/23
найр нахдам архи дарс болохоо хэдэн тэрбумаар нь зунжин шоудна түүний оронд 10-д Старлинк аваачээ хөдөөнийхөөн хүүхдүүдиын чинь эрх ашиг биш үү?!
2 | 0 Хариулах
Иргэн [14.1.81.14] 2024/8/23
Старлинкийн 1 сая 500 мянгын гайхамшигтай төхөөрөмж дэлгүшрт бн шүү дэ Сумын засаг дарнын хармаанд явж бдг мөнгө битгий бүх юмын улсаас гуйж сүржигнэ?!
3 | 0 Хариулах