Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хувийн сургуулиудын төлбөр энэ чигээрээ нэмэгдээд байвал боловсролыг импортлоход хүргэх магадлал өндөр"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хөтөлбөртэй, гүнзгийрүүлсэн сургалттай гэх зэрэг тодотголтой хувийн сургуулиудын төлбөр жил бүр нэмэгддэг.

Гэхдээ зарим нь төлбөртөө дүйцэх чанартай байж чадахгүй байгаа. Энэ асуудалд Боловсролын Яам шууд оролцох боломжгүй ч цаашид хэрхэн зүйтэй гэж үзэж байгаа талаар Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр нь Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлч асуув.

Ингэхэд тэрбээр "Энэ бол сонголтын асуудал. Яамнаас хувийн сургуулиудын төлбөр, мэдээллийг олон нийтэд нээлттэй тавиад, тэндээс нь эцэг эхчүүд өөрсдөө сонгох боломжийг нэмэх ёстой гэж харж байгаа. 

Ер нь хувийн сургуулиудын төлбөр мөнгө энэ чигээрээ нэмэгдээд байвал боловсролыг импортлоход хүргэх магадлал өндөр болж байна" гэж хариулав.

https://www.facebook.com/iKonNews/videos/1158570068544019