ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун шинэ загварын Mercedes-Benz автомашинтай болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун олон улсын хориг арга хэмжээг зөрчин шинэ SUV загварын Mercedes-Benz автомашинтай болсон нь саяхан ил болжээ.

Бямба гарагт Солонгосын Төв Мэдээний Агентлаг (KCNA) үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт Ким Жон Ун ажилласан тухай мэдээг цацахдаа түүний тусгай галт тэрэг уг автомашиныг тээвэрлэн явж байгааг хальт харуулсан юм.

Шинжээчдийн дүгнэлтээр уг автомашин нь Өмнөд Солонгосын зах зээлд энэ оны дөрөвдүгээр сард 279 сая вонын үнээр ($203,393) зарагдаж эхэлсэн Mercedes-Maybach GLS 600 4MATIC загвар байжээ.

зураг
 

Энэ оны нэгдүгээр сард Пёняны төв хэвлэлийн цацсан мэдээнд Ким Жон Ун уг автомашины өмнөх хувилбартай явж байгааг харуулж байв.

Цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотойгоор НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгост тансаг ангиллын эд бараа нийлүүлэхийг хориглосон байдаг.

Үүнд өндөр үнэтэй автомашинууд бас багтдаг юм.

Гэвч Ким Жон Ун хулгайн замаар хамгийн сүүлийн үеийн автомашинуудыг гадаадаас авсаар байгаа.

Түүний хувийн авто баазад Mercedes-Benz, Toyota, Lexus брэндийн олон төмөр хүлэг байдаг юм.

 

Эх сурвалж: Yonhap News