Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний зургаан сард 1,308 хүн хорих ялаар шийтгүүлжээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний хагас жилд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 8,403 хүн, долоон хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7,422 хүн, долоон хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулжээ.

Ял шийтгүүлэгчдийг насны бүлгээр авч үзвэл 14-15 насныхан 34 буюу 0.5%, 16-17 насны 130 буюу 1.8%, 18-21 насны 609 буюу 8.2%, 22-29 насны 2,126 буюу 28.6%, 30-34 насны 1,761 буюу 23.7%, 35-аас дээш насны ял шийтгүүлэгч 2,762 буюу 37.2% эзэлж байгааг мэдээллээ.

35 ба түүнээс дээш насны ял шийтгүүлэгчдийн 57 буюу 2.2 хувийг 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 89 буюу 3.2 хувийг 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд эзэлж байна.

Зургаан сарын хугацаанд анхан шатны шүүхээр торгох ялаар нийт 4,336 хүн, долоон хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 763 хүн, хорих ялаар 1,308 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 889 хүн шийтгүүлжээ.

Хорих ял оногдуулсан 1,308 хүний 92 буюу 7% нь эмэгтэй, 43 буюу 3.3 хувь нь өсвөр насны хүн байгаа бол хорих ял шийтгүүлсэн 1,269 хүнд ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны байдалтай харьцуулахад торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 1.3 хувиар нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувь 1.8 хувиар өссөн бол нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүний тоо 23.6 хувиар, нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувиар 2.6 хувиар буурчээ.

Хорих ял шийтгүүлсэн хүний тоо 11.5 хувиар, нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувиараа 1.6 хувиар буурсан бол, зорчих эрхийг хязгаарлах ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 5.2 хувиар, нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувиар 0.8 хувиар өссөн байна.

Шүүхээс 2024 оны эхний хагас жилд 4,336 хүн, долоон хуулийн этгээдэд нийт есөн тэрбум 803 сая 872 мянган 176 төгрөгийн торгох ял оноожээ.

 

Эх сурвалж: ШЕЗ