Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис 2024” олимпын наадмын өмнөх сорилт тэмцээн энэ сарын 27-нд Сүхбаатарын талбайд болно.
Манай улсаас хүндийг өргөлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэгвэл түүний бэлтгэлийг шалгах, сэргээх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулах болсноо холбооныхон онцоллоо.
Тус тэмцээн эмэгтэй 49 кг, 59 кг, 71 кг, -81 кг болон +81 кг, эрэгтэй 61 кг, 67 кг, 73 кг, -89 кг болон +89 кг гэсэн 10 жингийн ангиллаар зохиогдох юм.
Ташрамд М.Анхцэцэг ирэх сарын 4-нд Парист очихоор төлөвлөжээ. Түүний гурав дахь олимпын тэмцээн наймдугаар сарын 10-нд эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!