ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

The MongolZ баг "Esports World Cup 2024" тэмцээний хасагдах шатны төлөөх эхний тоглолтод хожигдлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын Рияад хотод "Esports World Cup 2024" буюу цахим спортын төрлүүдийг багтаасан 60 сая ам.долларын шагналын сантай томоохон тэмцээн болж байгаа билээ.

Тус тэмцээний "Counter Strike 2" тоглоомын төрөл нь нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд Ази тивийг төлөөлж манай улсын "The Mongolz" баг оролцож байгаа юм. 

Дэлийн шилдэг 15 багийн 14 нь opening stage буюу эхний шатанд ВО3(гурван үе тоглож ялагчийг тодруулах) журмаар хоорондоо тоглож, ялсан нь play off шат руу дэвшинэ.

Хэрэв эхний шатанд хожигдвол Play-In шатнаас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой юм. Play-In шатнаас зөвхөн нэг баг play off-д өрсөлдөх эрхээ авна.

Тэгвэл манай улсын баг opening stage шатны тоглолтоо дэлхийн чансааны зургаадугаар байрт эрэмбэлэгдэж буй Германы "G2 Esports" багийн эсрэг хийж, 0:2 онооны харьцаатайгаар хожигдлоо. 

Ингэснээр "The Mongolz" багийн хувьд Play-In шатнаас уг тэмцээнийг үргэлжлүүлэхээр болж байна. Тэд маргааш ВО1 журмаар эхний шатанд хожигдсон багуудын аль нэгтэй нь тоглох юм. 

Play-In шатны бүх тоглолт ВО1 журмаар маргааш явагдаж дуусах бөгөөд зөвхөн нэг баг нь play off шат руу дэвшинэ. Рlay off шатны найман багаас "Esports World Cup 2024" тэмцээний CS2 тоглоомын төрлийн аварга тодорно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Архичин [66.181.187.106] 2024/7/19
Монголдоо сагсуурч архидаад байхаар хожигдоно ш дэ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/7/18
The Mongolz дэлхийн чансааны хэддүгээрт вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.188] 2024/7/18
11
0 | 0 Хариулах
💩 [66.181.186.102] 2024/7/18
100
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.180] 2024/7/18
Зүгээрээ ул багуудыг нь арчаад гараад ирнэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/17
Ази тивийг төлөөлж оролцсон бна шүү дээ. Гэтэл нам дагасан бүүмерүүд авилгалын индексээр монголыг төлөөлж бна.
5 | 3 Хариулах
Зочин [202.9.40.123] 2024/7/18
Хэдэн хүүхдүүд тоглож байгааг улстөржүүлж, бүр бүүмер гэж үеэр нь хуваах гэсэн чам шиг тролл энэ нийгмийн сэтгэл зүйг бузарлаж байгаа. Өөртөө дүгнэлт хий, троллоо.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/18
Авилгал, арын хаалгагvйгээр ажил урагшлахаа байсан нийгмийн сэтгэлзvйг бузарлан л гэнэ шvv. Хойд Солонгос шиг ЗГ-тай болчвол та нарын нар гарна даа тэ?
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.123] 2024/7/18
Хойд Согоор айлгадаг, ямар ч учраа мэдэхгүй иймэрхүү хүмүүсийг сайн дурын тролл гэнэ. Бүг боловсролтой 30 гарсан оркууд байдаг даа. Хаха. Нэг тулж үзэх юмсан. Ярих юмыг нь 5:0дэнэ л дээ. Эхлээд чи Монгол Улсынхаа нөхцөл байдлаа тодорхойл гэж зөвлөе.
0 | 0
Зочин [66.181.176.240] 2024/7/17
Zugeeree amjilt.
7 | 0 Хариулах