Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах талаар мэдээлэв. 

Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.

Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байгааг Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлсэн юм. 

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн харьяа дэлхийн жишигт нийцсэн олон улсын инженерийн сургуулийг ирэх зургаан жилийн дотор цогцлуулан хөгжүүлэхийг дэмжлээ.

Тус төслийн хүрээнд:

  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигийн хөндийд цогцолбор сургууль байгуулна.
  • Монгол Улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын хүрээнд 38,000 нарийн мэргэжлийн инженер бэлтгэхээр зорьсон. Төслийн үр дүнд 2030 он хүртэл 8,000 гаруй инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэн гаргана.
  • Дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, кампусыг барьж байгуулна" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.