ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Уулчин баавгайд бариулсны дараа Румын улсын эрх баригчид 500 орчим баавгайг устгах шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Румын улсын парламент энэ онд устгах баавгайн тоо толгойг бараг 500-д хүргэх шийдвэрийг баталжээ.

Тус улс 8,000 орчим хүрэн баавгайтай нь ОХУ-аас бусад Европ тивийн орнуудын дотор тэргүүлэх үзүүлэлт юм.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ амьтан 26 хүний амийг хөнөөж, 274 хүнийг ноцтой гэмтээсэн талаар Румыний байгаль орчны яам энэ оны эхээр мэдээлж байв.

Саяхан Карпатын нуруунд аялж байсан залуу уулчин баавгайд самардуулж үхсэн нь асуудлыг нухацтай авч хэлэлцэхэд хүргэсэн юм.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа ерөнхий сайд Марчел Чолаку хүрэн баавгайн тоо толгойг бууруулах шийдвэр гаргуулахаар парламентын ээлжит бус чуулганыг зарлаж, хууль тогтоогчдын зуны амралтыг завсарлуулсан байна.

Парламентын чуулганаар гишүүд хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэнээс гадна 19 настай уулчны дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсжээ.

Шинэ хуулиар 2024 онд устгах баавгайн тоог 481 болгосон нь өнгөрсөн оны 220-оос хоёр гаруй дахин өсгөсөн үзүүлэлт юм.

Гэхдээ байгаль хамгаалагчид энэ шийдвэрийг хүрэн баавгайн аюулаас ард иргэдийг хамгаалах хамгийн зөв шийдэл гэж үзэхгүй байна.

Тухайлбал хүн амын суурьшлын бүсээс баавгайг хол байлгах нөхцөлийг бүрдүүлэх, хүнс тэжээлийн нөөцийг элбэгшүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой гэж тэд үзэж байгаа юм.

2023 онд Румынд баавгайтай тааралдсан талаар иргэдээс 7,500 орчим дуудлага онцгой байдлын албанд ирж байжээ.

Энэ нь өмнөх жилээсээ хоёр дахин өссөн тоо юм байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
РАВДАН [66.181.160.103] 2024/7/16
РУМЫНЧУУД УГ НЬ МАНАЙХААС БААВГАЙН АЛУУРЧИН НОМТОЙБАЯРЫГ НИСДЭГ ТЭРЭГТЭЙ НЬ ЦУГ УРЬЧИХМААР ЮМ ДӨӨ! ЦААДАХ ЧИНЬ БААВГАЙНУУДЫГ ИСТОО ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ҮР УДМААР НЬ ХҮЙС ТЭМТЭРЧ СУРСАН ГАР ШД!
3 | 0 Хариулах
Зочин [37.140.223.29] 2024/7/16
Хүний эрх гэж байдаг бол ан амьтадын эрх гэж бас байх ёстой шүү. Хүнд хот руу нэвтэрсэн амьтдыг буудаж алах эрх байгаа бол амьтдад ойн мод руу нэвтэрсэн хүнийг алах эрх бас байх ёстой. Хүн гэдэг утгаараа бусад амьтадаас давуу эрх эдэлнэ гэж байх ёсгүй. Хүн амьтан ялгаагүй ижил тэгш эрхтэй байх ёстой
5 | 0 Хариулах
Зочин [59.153.113.191] 2024/7/16
Чоно баавгайтай ууланд очоод тэгш эрхтэй сайхан амьдраарай ккк
1 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.103] 2024/7/16
ЗОХИЦОЖ АМЬДАРЧ БОЛДОГ ЮМ! ЗЭРЛЭГ ХУРАНДАА ЖАМСРАН ГЭЖ ДУУЛСАН УУ?
2 | 1 Хариулах
Зочин [37.140.223.67] 2024/7/16
Дэлхийн хүн амын тал нь уствал байгаль экологи сэргээд сайхан болно
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.23] 2024/7/16
Тэгье, эхлээд чамайг
2 | 1 Хариулах
Зочин [45.133.5.229] 2024/7/16
Ялангуяа чамаас эхэлмээр байна.
2 | 0 Хариулах
Зочин [193.36.225.223] 2024/7/16
Хүнээс бусад амьтад байгаль экологид ашигтай амьтад. Ганцхан хүн гэж амьтан байгаль экологид ямар ч ашиг тусгүй амьтан
6 | 0 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/7/16
Монголоос бараг 10 дахин жижиг нутагт яасан олон баавгай амьдардаг юм бэ?
1 | 0 Хариулах
Зочин [45.117.35.32] 2024/7/16
Hureelen bui orchintoigoo zohitsood amidarchij chadku yatsan nuhduud ve
2 | 0 Хариулах
Зочин [37.140.223.66] 2024/7/16
Хүн төрөлхтөн мөхөөсэй
4 | 0 Хариулах
Зочин [202.126.91.134] 2024/7/16
Удахгүй дэлхийн 3р дайн болохоор бүгд устнаа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.208] 2024/7/17
Путин ах эхлүүлчихсэн
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.193] 2024/7/16
ХҮНИЙ СУУРЬШИЛЫН БҮС ТЭЛЭХ ТУСАМ ЗЭРЛЭГ БАЙГАЛЬ УСТАЖ БАЙНА. ЕР НЬ СҮҮЛИЙН 50 ЖИЛ МАШ ЭРЧИМТЭЙ БАЙГАЛЬ ЭКОЛОГИ СҮЙДСЭН. БААВГАЙН ИДЭШ ТЭЖЭЭЛ ХОМСДОСНООС БАС ДАЙРЧ БАЙГАА. МОНГОЛД Ч ГЭСЭН АРГАЛЬ УГАЛЗ ИХ АГНАДАГ БОЛСОН. ҮҮНЭЭС ШАЛТГААЛЖ ИРВЭС ХОТОНД ОРЖ ИРЭХ НЬ ИХСЭЖ БАЙГАА.
6 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.103] 2024/7/16
КАРПАТЫН УУЛАНД АМЬДАРДАГ 8500 ХҮРЭН БАЙВГАЙ ЮУ ИДДЭГ ЮМ БОЛАА! МӨӨГ ЖИМС САМАР ИДДЭГ БАЙХ ДАА! БАС МАХ ИДДЭГ БАЙХ! ТУУЛАЙ ГАХАЙ БОР ГӨРӨӨС БАС ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАД ГЭХ МЭТ! ГЭХДЭЭ ЭДГЭЭР МАХАН ХҮНС НЬ ХӨӨРХИЙ БААВГАЙНУУДАД ХОВОР БАС ХОРИОТОЙ БАЙДАГ БИЗ ДЭЭ! МАНУУСТАЙ Л АДИЛХАН АМЬДРАХ ГЭЖ ЯДАЖ ЯВАА АМЬТАД ШД!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/7/16
Наашаа нэг хэдэн баавгайн савар явуулчаарай
1 | 0 Хариулах
Babi [59.153.113.108] 2024/7/16
Экспортлооч тээ...
2 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2024/7/16
Устгал биш агнах зөвшөөрлийг нь олговол илүү улсад ашигтай юм биш үү. Ер нь бол баавгайн буруу биш л дээ. Байгальд аялж яваа хүмүүс баавгайн цацлага гэх мэт аюулгүй байдлаа хангаж явах хэрэгтэй шт.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.103] 2024/7/16
ЯАГААД ХҮМҮҮС БААВГАЙН ЭЗЭМШИЛ НУТАГТ ОРЖ БАЙГАА ЮМ? АНУСТ ХҮМҮҮС НЭГНИЙХЭЭ ОРОН БАЙР ХАШААНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТЭРВЭЛ ЭЗЭН НЬ ШУУД БУУДДАГ ШД! ТҮҮНТЭЙ ЯЛГАА ЮУ БАЙНА! ТЭГЭЭД Ч ЭНЭ ДЭЛХИЙ ЧИНЬ ЗӨВХӨН ХҮНД ЗОРИУЛАГДААГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ!
16 | 2 Хариулах
Зочин [66.181.179.113] 2024/7/16
БИТИЙ ХУЦ ЧИ
2 | 11 Хариулах