Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгааг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. 

Үндэсний их баяр наадамтай холбоотой Хүй долоон худаг болон орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж, хотоос гарах чиглэлийн замууд ачаалалтай байна. 

Иргэдийн хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байгаа юм. 

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалав.

Долдугаар сард Улаанбаатараас 1,090,000-1,211,000 хүн хөдөө орон нутгийг зорих тооцоолол гарсныг “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” НҮТББ-ын судлаач Б.Ербахыт хэлж байсан.

Хөдөө орон нутагт зорчих тохиолдолд: 

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох
  • Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх
  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.