ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярбилэг: Баяр наадмын үеэр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх орчимд 3,184 цагдаагийн алба хаагч ажиллана

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өнөөдөр мэдээллээ. 

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг дараах мэдээллийг өгөв. 

2022 онд шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид 

  • Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд
  • Улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-нд зохион байгуулахаар хуульчилж өгсөн байдаг. 

Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв цэнгэлдэх хүрээлэнд:

Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10,755 суудалтай, 18 хаалгатай бөгөөд ойр орчинд нь А, Дк, Ж, Ү, Ш гэсэн ангилал бүхий 6,550 автомашины зогсоол, 240 орчим худалдаа үйлчилгээний цэг байгуулагдана.

Их ачааллын үедээ 20,000 орчим хүн цугларч баяр наадмыг үздэг.

Хүй долоон худаг:

Хүй долоон худгийн наадмын талбай нь 13.6 га газартай бөгөөд А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11,500 автомашин байрлуулах зогсоол, “Соёлын тойрог”, “Үйлчилгээний тойрог” орчим нийт 390 худалдаа үйлчилгээний цэгтэй. 

150 орчим уяачийн гал, соёолон насны хурдан морины уралдааны үеэр 30,000 орчим иргэн цугларч нааддаг.

зураг
 

Үргэлжлүүлэн "Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчимд 12,000-18,000 орчим иргэн цугладаг гэх мэдээллийн дагуу наадмын нээлт, хаалтын 10,755 тасалбар болон жуулчны 2,200 тасалбар зарагдсан.

Баяр наадмын үеийн эргүүл, хамгаалалт зохицуулалтыг танилцуулъя. 

Төв цэнгэлдэх буюу сур, шагайн харваа орчимд нийт 669 алба хаагч, 59 автомашин, дөрвөн нохой, зургаан морьтой эргүүл хамгаалалтад гарч ажиллана. 

Харин Хүй долоон худаг орчимд

  • Хүн хүч 1,087
  • Мотоцикл 44
  • Нохой 17
  • Морьтой 24 алба хаагч ажиллах зохицуулалт, хүч хэрэгслийн тооцоог цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх юм. 

Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчимд цагдаагийн байгууллагаас нийт 3,184 алба хаагч ажиллана" хэмээн мэдээлж байна. 

зураг