ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймгийн наадамд Хөвсгөлийн М.Баасанжав түрүүлж, аймгийн арслан боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Ардчилсан хувьсгал үүссэний 35 жил, Булган аймгийн 86 жилийн ойн баяр наадам өнөөдөр боллоо.

Тус наадамд улсын гарди нэг, улсын заан нэг, улсын начин 16 нийт 128 бөх зодоглосон юм. Түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан Мөнхбаярын Баасанжав тодорч, аймгийн арслан цол хүртлээ.

Үзүүрт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Насан-Очирын Намнансүрэн үлдсэн юм.

Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж, Булган аймгийн Орхон сумын харьяат сумын заан Цэрэнгийн Чагнаадорж нар үлдлээ. Ц.Чагнаадорж аймгийн начин цолтон болж буй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.185.217] 2024/7/9
Муулаад байсан Булган аймаг чинь харин ч хоншоортой ард түмэн юмаа!!! Бусад аймгуудын бөхийн холбоод бузар харсан юм шиг ойртуулахгүй нутга жалгаа яриаад бн билээ шүү!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.120.62] 2024/7/9
сонгуулийн тойргоороо л үзнэ шүү кк
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.63] 2024/7/9
Булганы наадамд Хөвсгөлийн бөх түрүүлэх нь буруу. Үүнээс болж аймаг хоорондын мөргөлдөөн гарвал яах юм бэ. Ер нь тухайн аймаг суманд тухайн аймаг сумын бөх л түрүүлнэ гээд хууль гаргах хэрэгтэй.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.179] 2024/7/9
Чам шиг нутаг ус жалга довны үзэлтэй оркууд байгаа болохоор монгол хөгжихгүй байгаа юм
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.187] 2024/7/10
Бид монголчууд нэг эх оронтой бүгд нэг гэр бүл уужим байх хэрэгтэй. Бид чинь дэлхийн тал дээр маш эвтэй ухаантай амьдарч байсан өвөг дээдсийн удам .
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/7/9
хэсээд л боорцог түүгээд явах юм. нэг өдөр зэрэг дуусгадаг болмоор байна. бас 12-29-нд найр хийдэг бол. энэ өдөр одоогийн газар нутаг бидэнд ирсэн үнэт өдөр шүү.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.4] 2024/7/9
Нийтээрээ 7.11-13-даа л зэрэг хийдэг болмоор байна даа. Наадам ой гэж байгаа юм бол яагаад өөр өдөр тэмдэглээд байдаг юм?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.111] 2024/7/8
Будлиантай аймаг гэж нээрээ яах аргагүй үнэн юмаа гэдгийг харлаа даа.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.179] 2024/7/8
Булганы амт сайтай айргыг уух юмсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2024/7/8
архангай , баянхонгорын 12 бөхийг хасаад , зөвхөн булган, хөвсөлийнхөн барилддаг наадам гэж байх уу. та нар наадмын хуульд заасан наадам хийх 7/11-7/14 ний өдрөөс өөр өдөр наадам хийдэг билээ.
1 | 0 Хариулах
үнэн [14.1.81.59] 2024/7/8
Булган Хөвсгөл 2 хүн ам байгаль орчин ааш араншингаараа бараг 1 аймгийн улсууд байдаг. Хатанбаатар Магсаржавын нутаг ороход аль айл нь Хөвсгөл, аль айл нь Булганых гэж мэдэгдэггүй тийм л газар да!
3 | 0 Хариулах