ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын туршсан пуужин нийслэл Пёнян хотын ойролцоо дэлбэрсэн байж болзошгүйг Өмнөд Солонгос мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагийн өглөө Умард Солонгос хоёр ширхэг баллистик пуужин туршсаны нэг нь амжилтгүй болсон юм.

Өглөөний 5:05, 5:15 цагуудад харвасан пуужингуудын эхнийх нь 600 км, хоёр дахь нь 120 км зай туулсныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ерөнхий штаб мэдээлжээ.

Яагаад зай нь ийм ялгаатай байгааг сэтгүүлчид асуухад зэвсэгт хүчний төлөөлөгч И Сун Жүн “Хоёр дахь пуужин нислэгийн эхний шатандаа хэвийн бус ажилласан байх магадлалтай. Хэрвээ үүний улмаас пуужин дэлбэрсэн бол хэлтэрхийнүүд нь эх газрын гүнд унасан байх магадлалтай юм” гэж тайлбарласан байна.

Пуужингуудыг Умард Солонгосын нутаг дэвсгэрийн баруун эргээс буюу Өмнөд Хванхэ мужийн Чангён-гун орчмоос зүүн хойд зүгт харважээ.

Энэ нь нийслэл Пёнянаас 130 км орчим зайтай газар юм.

Хэрвээ хоёр дахь пуужин зүүн хойд зүгт 120 км зай туулаад эх газрын гүнд дэлбэрсэн бол хэлтэрхийнүүд нь нийслэлийн ойр орчимд унасан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин одоо пуужингийн туршилтын мэдээллийг нарийвчлан судалж байгаа ажээ.

Пёнян бол гурван сая гаруй оршин суугчидтай Умард Солонгосын хамгийн том хот юм.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын дэглэм дунд болон алсын тусгалын нэг пуужинд олон цэнэгт хошуу тээвэрлэх чухал туршилтыг амжилттай гүйцэтгэснээ зарлаж байв.

Гэхдээ Өмнөд Солонгосын тал сүүлд үүнийг “худал мэдэгдэл” гэж няцаасан юм.

Даваа гарагийн туршилтынхаа талаар Пёняны дэглэм ямар нэг мэдээлэл цацаагүй байна.

1953 онд дууссан дайны дараа Солонгосын хойг хоёр хуваагдаж, Өмнөд ба Умард Солонгос улсууд өнөөдрийг хүртэл дайны нөхцөлд байдалд оршдог.

Сүүлийн жилүүдэд талуудын сөргөлдөөн эрчимжиж, Умард Солонгосын эрх баригчид ОХУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Өмнөд Солонгос улс Япон, АНУ зэрэг холбоотнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.165] 2024/7/2
2017 онд пуужингийнхаа дэргэд тамхи татаж байхад нь яагаад пуужин нь дэлбэрээгүйг л хамгийн их гайхах юм. Уг нь. Пуужингийн дэргэд тамхи татах нь хатуу хориотой байдаг юмсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.137] 2024/7/2
Дэглэм нь унахыг заавал харна.
1 | 1 Хариулах
Зочин [37.120.190.85] 2024/7/2
Бүдүүн 🐷 өрөвдөлтэй амьтан шүү.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.137] 2024/7/2
Чаушеску шиг зайлуулагдах өдөр нь эрт байх тусмаа сайн. 25 хүний зовлон дээр хангалттай галзуурлаа. Ардчилал, хүний эрхийн эсрэг мятрашгүй тэмцэгч бүдүүн.
1 | 1 Хариулах
Зочин [192.109.205.42] 2024/7/2
Энэ ганц дарангуйлагчийг буудаад алчих зоригтой цэрэг байдаггүй юм байх даа.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.176.137] 2024/7/2
Бүхэл бүтэн армиараа бослого гаргаж Чаушеску шиг буудан хороох цаг ирэх болно оо.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.93.140] 2024/7/2
оросууд сибирийн нэг хот дээрээ цөмийн пуужин дэлбэлнэ гээд байсан,,,тарган бацаан дуурайгаад,,, түрүүлээд,,,, шаачихвуу яав,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.84] 2024/7/2
Өмнөд Солонгос , Япон 2 чинь НАТО-ийн гишүүн учраас Америкийн заавраар Хойд Солонгостой сөргөлдөөд байгаа.
1 | 5 Хариулах
vhhjjj [120.193.220.215] 2024/7/2
bugsuu havchaad dugui suu erguu mal aa
4 | 1 Хариулах
[66.181.190.245] 2024/7/2
“өөр дээрээ дэлбэрэх боломж байдагт л тайвшрах юм даа”. хэн генерал хэллээ дээ.
2 | 0 Хариулах
ОЯА=ХУЯА [120.18.116.224] 2024/7/2
ӨЛСХӨӨРӨӨ Л ПУУЖИН ХАРАВДАГ ЗАНШИЛТАЙ УЛС ШҮҮДЭЭ😂😂 КИМ БАНДИ ДЭЭР Л УНЧИХГҮЙ БОЛ НААД МААНАГУУДАД ЧИНЬ ӨӨРИЙН ГАДНЫ ХҮН ПАД ХАМААГҮЙ ОРОН ШТ ККК..
3 | 1 Хариулах
CAPSLOCK [202.126.88.192] 2024/7/2
ӨЛСӨХ ӨӨ ? ХАРИН Ч ЦАТГАЛАН БАЙГАА ЮМ БИШҮҮ ? ЧИ Л ӨЛСӨХӨӨРӨӨ ХАЖУУ ХАВИРГАА НУДАРДАГ БАЙХ
1 | 2 Хариулах
Зочин [122.201.31.124] 2024/7/2
Hoid sod hudlaa yrih humuujil olgodoggui
1 | 7 Хариулах
Зочин [122.201.31.149] 2024/7/2
Хойд солонгост худлаа уйлж кимийн гэр бүлд долигонох хүмүүжил олгодог.
4 | 1 Хариулах