ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Туул голын усны түвшин өмнөх өдрөөсөө 10 сантиметрээр буурсан ч үерийн аюултай түвшинг давсан хэвээрээ байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой Комисс(УОК) болон Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Цаг уурын байгууллагын мэдээллээр Улаанбаатар хот орчимд жилд 273.2 мм хур тунадас ордог. Гэтэл зургаадугаар сарын 20-21-нд буюу 24 цагийн хугацаанд 60 мм хур тунадас орлоо. Уг нь Улаанбаатарт зургаадугаар сард олон жилийн дунджаас харахад 37.2 мм хур тунадас ордог.

Өөрөөр хэлбэл нэг сард ордог хур тунадаснаас их хэмжээний хур тунадас 24 цагт орлоо. Энэ нь үерийн эрсдэлийг дагуулж байна.

Туул голын усны түвшин өмнөх өдрөөсөө 10 см буурсан ч үерийн аюултай түвшинг давсан хэвээрээ байгаа. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орох, уруйн үер буух эрсдэлтэй байна.

Иймээс голын ойролцоо амарч зугаалахгүй байх, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна" гэв.

Шууд үзэх:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.190.34] 2024/6/26
Лаг хагшаас, тэнэмэл, бургасыг зөөж цэвэрлэх нь маш зөв!!!
1 | 0 Хариулах
зочин [103.168.34.112] 2024/6/26
Одоо 3 хоног орох борооны дараа Туул гол1000 см -ээр үерийн түвшинг давж үерлээд эрэг дээр нь хууль бусаар үхэж далд орсон ардчиллаас болж барьсан өмхийблокуудыг хөдөөний золбин пиздануудтай нь хамт урсгаж устгана даа. сайхан сайхан.
0 | 0 Хариулах
Бургас малтаж хаясан нүгэлтэнгүүд [66.181.183.71] 2024/6/25
Лаг шавар биш газар ухаж бургас сүйтгэж байга хүмүүсийг яаах вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.212] 2024/6/25
Иргэд хохирох ёсгүй шүү харгис Баярхүү шоронд эмэгтэй хүн дарамталсан гэсэн яагаад дарагдчихав
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.231] 2024/6/25
Дахиад 4 хоног бороо орох гэж байна, хөөе! Юм дуусах яагаа ч үгүй шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/6/25
Odoo ungursun 7 honog shig udaan urgeljlekh boroo ene 7 honogtoo alga
0 | 0 Хариулах