ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ПРИУС ЦЕНТР нь ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч автын салбарын анхны байгууллага боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 6 сарын 20
Сурталчилгаа

2024 оны 6 сарын 20-нд Приус Центр нь Монгол Улсын “Стандарт Хэмжил Зүйн Газар”-аас  “ЧМТ-Шаардлага ISO9001:2015 стандарт”-ыг хэрэгжүүлэгч байгууллагад олгодог дэлхийн 104 оронд хүлээн зөвшөөрөгдсөн ГЭРЧИЛГЭЭ-г гардан авч ЧАНАРЫН ГЭР БҮЛД нэгдлээ.

Ингэснээр авто засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд дундаас чанарын менежментийн ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага боллоо.

зураг
 

Авто засварын оношилгоо, засвар үйлчилгээ, сэлбэг худалдаагаар тасралтгүй 13 жил үйл ажиллагаа явуулж буй Приус Центр нь хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтрагч нартаа чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартын дагуу хүргэхээр 2019 оноос эхлэн ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх төслийн багийг байгуулан 4,5 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа сайжруулсаар 2024 оны 3-р сард Стандарт Хэмжил Зүйн Газрын ISO9001 стандартын баталгаажуулалт хийлгэн, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

зураг
 

Приус Центрийн удирдлагын баг, инженер засварчид болон нийт ажилтнууд Монгол улсын хууль тогтоомж, ОУ-ын стандартын дагуу HYBRID авто машины оношилгоо, засвар үйлчилгээг үзүүлэхдээ технологийн картыг боловсруулан, горимын дагуу засвар үйлчилгээнийхээ чанарыг  ахиулах, аль ч салбараар үйлчлүүлсэн ижил чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд инженер засварчид, үйлчилгээний ажилтнуудынхаа мэдлэг ур чадвар, гүйцэтгэлийг тогтмол ахиулахад анхааран ажиллаж байна.

Олон улсын автын салбарт шинээр нэвтэрч буй сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зах зээл дээр анхлан нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа олон улсын стандартын дагуу чанартай үйлчилгээ үзүүлэхээр мэрийн ажиллаж байна.

зураг
 

Приус Центр нь жил тутам 250,000 гаруй хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт авто засварын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Приус Центрээр тогтмол үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын маань санал хүсэлт, зөв шаардлагын дагуу үйлчилгээний чанар, стандарт маань ахисаар байна.

Приус Центрийг сонгон авто машиныхаа засвар үйлчилгээг хийлгэдэг үнэнч хэрэглэгч нартаа халуун талархал илэрхийлье.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.