Монос эмийн санд аялалд хэрэгтэй бүхий л нарны тос төрөл бүрээр худалдаалагдаж байна. Та өөрт ойр байрлах эмийн сангаас тохирох нарны тосоо аваарай.
Монос эмийн сан аяллын турш тантай хамт байх болно.
Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Иймээс арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Гэхдээ нарнаас хамгаалах тос хэрэглэснээр таны нүүрний арьс яг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Энэ нь зөвхөн нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална.
Хэрэв та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Монос эмийн сан байхгүй бол Моносын лавлах 1800-1883, мөн www.emonos.mn сайт болон emonos аппликэйшнаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой.
Монос эмийн сангийн лавлах утас: 1800-1883
Сайт: www.Emonos.mn
FB: www.facebook.com/monosemiinsan