Хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй болон жилийн хур хог хаягдлын цэгийг цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5,600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь гурван га газар боловч тархалт нь 31.6 га талбайд хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш тухайн хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.
Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж байгаа ба нийт хогийн 79 хувь нь модны хаягдал, малын сэг зэм эзэлж буй.
Иймд олон жил үүссэн хур хогийн цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээх арга хэмжээг эхлүүлэн БОАЖЯ, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!