Уншиж байна ...
Зураг
Зураг

Р.Дамба: Бороотой үед хэрхэн ажиллах талаар баталсан гамшгийн төлөвлөгөөний дагуу үерийн даланг барих үйл ажиллагаагаа явуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ гол дагуу S'Outlet дэлгүүрийн буурин дээр 1.5км үерийн далан барих тендерт "Билгүүн Монгол Констракшн" ХХК шалгарчээ. Компанийн төлөөлөл барилгын ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар ярилаа.

“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба "Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарласан тендерт 2024 оны зургаадугаар 13-ны өдөр шалгарч, маргааны долоо хоног дуусаж, ажлаа эхэллээ.

Сэлбэ гол дагуу үерийн хамгаалалтын даланг барих бэлтгэлээ 100% хангасан.

17 техник хэрэгсэл, 40 орчим ажилтантайгаар үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байна. 

Манай компани Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан туршлагатай.

Энэ удаа бид нийт 740 орчим метр хоёр талдаа буюу 1.4 км цутгамал төмөр бетон хийцтэй түшиц хана угсралтын ажил, бүрэн тохижилтыг хийх юм.

Үерийн хамгаалалтын даланг наймдугаар сарын 20-н гэхэд барьж дуусгана гэж төлөвлөж байна. Бороотой үед хэрхэн ажиллах талаар баталсан гамшгийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна" гэж ярилаа.

Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетон хийцтэй үерийн хамгаалалтын далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм байна.