ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: S'Outlet дэлгүүрийн буурин дээр 1.5км үерийн далан барих ажил эхэллээ. Наймдугаар сарын 20-нд улсын комисст өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын далан барих ажил өнөөдөр эхэлж буйг хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод гамшиг ослын дуудлага мэдээлэл тасралтгүй өсөж байна. Арван жилийн хугацаанд газар хөдлөлттэй холбоотой 200 дуудлага иржээ.

Үүнээс гадна гал, үер усны аюулын дуудлага иргэдээс байнга ирдэг.

Төрийн байгууллага, албан тушаалтны хайхрамжгүй, санаатай үйлдлээс шалтгаалж сүүлийн 20 орчим жилийн хугацаанд голын сав дагуу эрх мэдлээ хэтрүүлж хууль бусаар газар олгодог байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан S'Outlet худалдааны төв.

Сэлбэ голын урсцыг 3.5м хүрэхгүй болтол нь боомилж барилга барьснаас өнгөрсөн жил үер болж олон иргэн, ААН хохирсон.

ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлсэн газар дээр 1.5км урт үерийн далангийн байгууламж барих зураг төсөл хийгдсэний дараа тендер зарлаж "Билгүүн Монгол Констракшн" ХХК шалгараад өнөөдөр үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилтыг хийхээр ажилдаа орлоо. Нээлттэй тендер зарлаж байгаа учраас хугацаа орж байна. Шууд гэрээ хийвэл ногоон автобус шиг юм болно. Хийхээр хийлээ гэнэ, хийхгүй болохоор хойшоо суулаа гэх юм, хуулийн дагуу л эхэлж байна.

Үерийн даланг наймдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэж өгнө. 

Дунд гол руу эргэсэн хэсгээс эхлээд даланг бэхжүүлэх, өргөсгөх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ гүйцэтгэнэ.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдээс үерийн далангаа хурдан барихгүй байна гэсэн гомдол ирсэн. Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажил хоёр сарын дотор хийгдэж дуусна гэдгийг хэлье.

Дэлхийн Банк болон бусад томоохон байгууллагуудад Туул, Дунд, Сэлбэ, Улиастай, Толгойт, Нарангийн голын усыг тосож авдаг хөв цөөрөм байгуулах саналыг хүргүүлсэн байгаа. Ойрын жилүүдэд хийгдэх байх гэж бодож байна. УИХ-ын намрын чуулганаар зээлийн хэлэлцээр яригдана" гэв.

Авто зам дагуух ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөсгөх ажлууд хийгдэж байгааг тэрбээр хэллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [99.63.202.111] 2024/6/22
Аква гарден yasan be hamaa, neg saihan halaach
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/21
шарилын хөшөө босгоороо доо. олон хүн ОБЕГ ба БХЯ-ны сайдын балгаар цаг бусаар зуурдаар явсан шүү дээ. хөшөөн дээр нь ингэж бичжээ. Хөөрхий үрэгдэгсэд төрсөн өдрийн согтуугийн гайгаар тусламж авалгүй осгож үхжээ. Тэрний оронд өөр мал байсан бол бас л адил байх байжээ.
0 | 0 Хариулах
Poker site zarna [139.5.218.41] 2024/6/20
Покер сайт зарна. Telegram-aaaр холбогдоорой. https://shorturl.at/H67ow
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.56] 2024/6/20
Яг наанаа голын даланг мянга өргөтгөөд ямар ч нэмэргүй шоу л болно. Гол асуудал гүүрнээс урагш яваад яг баруун тийш эргэдэг хэсэг дээр Эко том барилга бариад даланг нь нарийсгачихсан байгаа түүнийг хэн ч ярихгүй байгаа. Одоо S Outlet -ийн хажууд хичнээн өргөн далан хийх туам их ус хуримтлагдаад урагш гүүр өнгөрөөд баруун тийш эргэдэг хэсэг дээр очоод багалзуурыг нь шахсан юм шиг нарийссан хэсэг дээр л будаа болно.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.15] 2024/6/20
Avilga horoolol ch goliig haagaad ba shdee hudlaa poprood bh ym
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.197] 2024/6/20
Avilga xoroololiig buulgaval sanal ugnu. Zugeer neg xavtan bosgovol xamgaalalttiin dalan bol bish shuu.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.201] 2024/6/20
Чойжоог дийлээд Аква гарденыг буулгачвал Нянгар аа чамайг овоо юм байна гэе
6 | 0 Хариулах
Зочин [103.212.119.61] 2024/6/20
aqua gardeniig hezee buulgah gej baina
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.129] 2024/6/20
Uer ch heden udaa boloh bhdaa!
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.196] 2024/6/20
шаана бз одоо хур борооны улирал эхэллээ хииж хргдаач
1 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/20
барьж байхад нь үер ирээд аваад явчихна даа
4 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.34] 2024/6/20
НААДМЫН ӨМНӨ АШИГЛАЛТАНД ОРУУЛНА ГЭЖ ХУЦАЖ БАЙСАН ХУДЛАА ГЭДГИЙГ ТЭНЭГ ХҮН Ч МЭДЭЖ БАЙСАН. ОДОО 8 САРЫН 20 ГЭНЭ. БҮТЭН ЖИЛ ӨНГӨРХӨД ГАНЦ БАРИЛГА НАРУУХ ГЭЖ УХАНАДАВ. 6 САРЫН СҮҮЛ 7 САРЫН ЭХЭЭР ҮЕР БУУХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙДАГ. ОДОО АЗАНД НАЙДАХ Л ҮЛДЛЭЭ.
2 | 0 Хариулах
иргэн [103.212.162.108] 2024/6/24
Нураан ухандав. Мэргэн хэлсэн байна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.220] 2024/6/20
Сонгуулийн шантааж
2 | 0 Хариулах
Зочин [101.44.83.218] 2024/6/20
Сонгууль дууслаа наадам эхлээд наад Нянгар чинь нийслэлчүүдэд харагдах ч үгүй ! Зүгээр л энэ сонгуулиар бүү сонго ? Амьдралдаа өөр үр дүн хүлээхийн тулд үлгэрт бүү итгэ !
7 | 0 Хариулах
Ganjavkhlan chadraabal [202.126.89.212] 2024/6/20
Зарим нэг танил найз нэр дэвшигчээ харахаар уур хүрэхийн араас нь өрөвдөхийн заримдаа зүгээр өөрийгөө хорлохгүй чимээгүй байж байх гэдэг асар том ухаан, хамгаалалт, ахиц дэвшил юм байгаамдаа. Хүн тэгээд өдөржин луувангийн талбайд ажиллаад байвал лууван л бодоод сүүлдээ өөрөө лууванжиж эхэлдэг байх лдаа. Айл нүүлгэх дундаа танай Монголын сошиал сонгуулийг хараад энэ Солонгосын хар халуунд бас их л юм бодох юм даа ... Лууванжих энэ тэр үг мүг зохиоцон. Ай күрүмаааа гэж
3 | 0 Хариулах