Уншиж байна ...

“Coffeine” сонгуульдаа идэвхтэй оролцсон иргэддээ бүтэн өдрийн турш үнэгүй кофегоор үйлчилнэ

ikon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Coffeine-ийн хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд сонгуульдаа идэвхтэй оролцсон залуустаа бүтэн өдрийн турш үнэгүй кофегоор үйлчилнэ. 

Ардчилсан нийгмийн иргэний эрх, үүрэг нь сонголтоо хийх. Нэг удаагийн сонголт нь бидний цаашдын олон жилийн ирээдүйг шийдэх чухал суурь, алхам учраас бидний оролцоо маш чухал. Одоо ялангуяа ахмадуудаас илүүтэй залуучуудын дуу хоолой, идэвх санаачилга тэдний гарт байгаа гэдгийг ухамсарладаг болчихсон. Гэхдээ үр дүн сонсохоор л залуусын ирц маш бага байгаад байдаг.

Насад хүрээд удаагүй байгаа, анхны сонгуулиа өгөх гэж хүүхэд залуус мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас үүдэлтэй саналаа өгдөггүй болов уу гэж хардаг.

Надаар дутах биш миний хэрэгцээ шаардлага маш үр нөлөөтэй гэдгийг сайн ойлгох ёстой гэж харж байна.

Яагаад залуучууд гэж?

Олон олон соёл дэлгэрэхийн хэрээр түүнийгээ дагаад хүмүүсийн хэрэгцээ, хэрэглээ хувьсдаг. Кофе нь өөрөө нийтлэг, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон учир үүгээрээ дамжуулан тэдэнд хүрч чадна гэж харж байна.

Тиймээс бид өөрсдөдөө байгаа боломж, бололцоогоо ашиглан залуустаа багахан ч болон сэдэл, идэвхийг өгөх зорилгоор үнэгүй кофегоор үйлчлэхээр шийдээд байна. Мөн зөвлөгөө, мэдээлэл хэрэгтэй бол өгч болно.

Мөн бусад албан газар болоод хэн боломжтой байгууллагуудаа үүний адил сонгуулийн өдөр залуус, иргэдээ дэмжих үйл ажиллагаа явуулаасай гэж хүсэж байна.

Кофены хувьд бид өөрсдийн албан ёсны дистрибьютороор оруулж ирдэг машинаас бүх төрлийн кофег нэрж гаргадаг. Тиймээс та ирэхдээ өөрийн хүссэн кофегоо хэлээд ууж болно гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

Тус өдөр Coffeine-ийн хамт олон өглөө сонгуулиа өгчхөөд 10:00 – 20:00 цагийн хооронд ажиллах ба та бүхэн сонгууль өгсөн тэмдгээ харуулахад л болох юм.

Facebook: Coffeine
Хаяг: Зоос гоёлын арын өргөтгөл, 1-р давхар, 401 тоот 
Холбоо барих: 7000-8118